Хүүхдийнхээ утасны хэрэглээг хэрхэн хянах вэ?

2021-01-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ 

Орчин үеийн хүүхдүүдийг бид шинэ үеийнхэн, Z үеийнхэн гэж нэрлэдэг. Тэдний олонх нь 1-2 настайдаа ухаалаг гар утас сонирхож, дуртай дуу шүлэг, хүүхэлдэйн киногоо үзээд сатаарчихдаг. Ээж аав нь ч үүнийг нь хориглоод байдаггүй, харин ч дэмжих хандлагатай байдаг. Тиймээс хөл хорионы дэглэмд эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ гар утасны хэрэглээг хэрхэн хянах тухай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хүүхэд өсвөр үеийн клиник”-ийн эмч Д.Энхтуяагийн зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр ухаалаг утас, компьютерт донтох нь сэтгэцийн эмгэг гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн байдаг. АНУ-ын сэтгэцийн эмгэгийн оношийн V ангилалд “дэлгэцийн дон” гэж оруулсан байдаг. Тиймээс 1-5 хүртэлх насны хүүхдэд гар утас хэрэглэхийг нь аль болох хориглох хэрэгтэй. ТВ болон гар утас хүүхэд саатуулагч тоглоом биш гэдгийг манай ээж аавууд сайн ойлгох хэрэгтэй гэсэн. 
Мөн том дэлгэцээс жижиг дэлгэц нь илүү хортой байдаг. Жижиг дэлгэцэнд харагдаж байгаа өндөр нягтралтай дүрсийг харахын тулд нүд нүүрний булчин чангардаг. Цаашлаад хурц тод, байгалийн бус зохиомол гэрлийг удаан хугацаагаар харахад нүдээ цочроосноор тархинд нөлөөлж эхэлдэг. Ингээд олон цагийн хэрэглээнээс үүдээд хүүхэд өөрийн эрхгүй ядаргаанд ордог. Ядаргаанд орсон хүүхэд хөдөлгөөний хомсдолд орж дархлааны систем суларч өвчлөмтгий болно. Иймд ээж аавууд 0-2 хүртэлх насны хүүхдэд гар утас тоглуулах, компьютерээр юм үзүүлэхийг хориглох хэрэгтэй. Учир нь энэ насанд хүүхдийн тархи хамгийн хурдацтай хөгжиж байдаг учраас дэлгэцтэй биш хүнтэй харилцах талаар хамгийн чухал зүйлийг суралцдаг нас юм. 
Харин 2-5 настай хүүхдийг нэг удаа 30 минутаар, өдөрт нэг цагаас дээшгүй дэлгэц харуулж болно.  Зургаагаас дээш насныханд мөн эцэг эхийн хяналт хэрэгтэй. Утсаараа “Minnecraft” биш лего тоглоом, машины уралдаан биш тоглоомон машин тоглох, ном уншиж өгөх, зурагт үзэх бусдын оролцоотой хамтарч тоглоом тоглох нь илүү чухал. Энэ насанд хүүхэд дэлгэц харах, чанга дуу чимээ сонссоноор тайван бус уцаарлангуй, нойронд муу болох шинж тэмдэг илэрдэг. Тиймээс энэ насны хүүхдэд дэлгэц ширтүүлэх бус цуг тоглож, гадуур зугаалж, ном уншиж өгч, төсөөлөн бодох чадварыг сайжруулах нь хүүхдэд их сайн. Ээж аавууд минь хүүхдийнхээ сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд, биеийн дархлааг хамгаалахыг хүсвэл дээрх зөвлөгөөг сайн дагаарай. 

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.5 МЯГМАР № 2 (6479)

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 3 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 36 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

14 цаг 54 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

14 цаг 54 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин