Бичгийн гэр

2021-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Цахим музей”  булан Монголын  Үндэсний музей дэх  “Сархинаган тоонотой бичгийн гэр” хэмээх сонирхолтой үзмэрийг  Монголын  Үндэсний  музейн Сан хөмрөгийн албаны дарга Л.Жаргалын танилцуулснаар  хүргэж танилцуулж байна.  

Уг гэр нь XIX зууны дунд үед Дарьганга нутагт амьдарч байсан Аагаа Лхарамба буюу Нацагдорж хэмээх ном судар орчуулдаг, бурхан зурдаг хүний бичгийн гэр ажээ. Тэрээр энэхүү гэрээ төрсөн дүү Дамбийбалжир хэмээх лам хүнд өвлүүлсэн боловч тэрээр шилийн сайн эрийн замаар орж уул хадаар орогнох болсон тул гэрийг  Байшинтын хийдийн амбаарт хадгалж байгаад, сүүлд хамаатан болох уран дархан Дугарсүрэнд шилжиж, дархны зориулалтаар ашиглаж байжээ.

1940-өөд онд Өвөр Монголын Бандид гэгээний хийдэд шавилан сууж байсан хувилгаан гэлэг гүүш Дарьганга нутагт амьдрахаар цагаачилж ирсэн  үед Дугарсүрэн уг гэрээ түүнд өргөсөн ажээ. Ийнхүү 1960-д оны сүүл хүртэл Гэлэг гүүш амьдарч байсан түүхтэй гэр юм. Бичгийн гэр нь хэлхээ тоонотой, дөрвөн ханатай, хойморын гэгээвчтэй хийгдсэн номын хүн бүтээлээ хийхэд зориулагдсан авсаархан бага орон зайтай юм. Дөрвөн тойруулга ширдэг, хойморын шүүгээтэй бөгөөд хойморт нь бурханы авдар, тахилын ширээ, шургуулга байхаас гадна номын болон цайны ширээтэй ажээ. Мөн бурхан тахилын хонх, очир болон бийр янтай, бичиг номын хэрэгслүүд дагалдан иржээ.

 

Энэхүү гэр нь  XIX зууны дунд үед хийгдсэн бөгөөд 200 шахам жил эдлэгдсэн хэдий ч харьцангуй сайн хадгалагдсан байна. Гэвч он цагийн элэгдэлд орсныг хэрэглэх явцад сэргээн сайжруулж засаж сэлбэж өнөөг хүрчээ. Бичгийн гэр нь доторх хэрэглэлтэйгээ нэгэн иж болох бөгөөд тус музейд үзмэрийн зориулалтаар ашиглахад тохиромжтой, нэн ховордсон соёлын бүтээгдэхүүн гэж үзээд үзмэр баяжуулах ажлын хүрээнд 2017 оны арванхоёрдугаар  сарын 15-ны өдрийн  А/367 тушаалаар худалдан авчээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 8 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 41 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

14 цаг 59 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

14 цаг 59 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин