Алтанбулаг боомтод олон улсын тээврийн солилцоо эхэллээ

2021-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Улсын онцгой комиссын даргын тушаалаар ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг хилийн Алтанбулаг боомт дээр солилцож, туршилтын татан авалт зохион байгуулах үүрэг бүхий Шуурхай бүлгийг  Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулан байгуулсан билээ.

Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, гадны тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлж чирэгч болон хагас чиргүүлийг сольж, туршилтын журмаар ачааг татан авах, хагас чиргүүлээ үлдээсэн гадны жолооч нарыг хагас чиргүүл буцаж ирэх хүртэл хугацаанд ОХУ руу түр хугацаанд буцаан гаргах, дотоодод хийх монгол жолооч нарын тээвэрлэлтийг цагдаагийн хяналтад зорчуулж, тээвэрлэлт дууссаны дараа жолооч нарыг долоо хоногийн хугацаанд гэрт нь тусгаарлах арга хэмжээг авах зорилготой тус бүлэг Алтанбулаг боомтод ажлаа эхлүүллээ. Тус боомтоор өнөөдөр /2020.01.02/ олон улсын 23 тээврийн хэрэгсэл оруулж ирэхээр төлөвлөсөн бөгөөд эхний тээврийн хэрэгсэл орж ирлээ.

Төлөвлөсөн тээврийн хэрэгслүүд бүгд орж ирсний дараа ачаатай чиргүүлийг монгол тээвэрлэгч нар цагдаагийн хяналтад Улаанбаатар руу цуваагаар хүргэх юм. Дээрх 23 тээврийн хэрэгслээр эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөж байгаа юм.  Олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг хилийн Алтанбулаг боомт дээр солилцож, туршилтын татан авалт хийх ажилд ХХЕГ, МХЕГ, ГЕГ зохион байгуулалттай шуурхай ажиллаж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 8 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 41 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

14 цаг 59 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

14 цаг 59 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин