ЭМЯ: “Мөнххада” компанийн дөрөв, Төв шуудангийн хоёр ажилтнаас халдвар илэрлээ

2021-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2020.01.02/ өглөө. Улсын хэмжээнд баасан гаригт 11152 хүнд шинжилгээ хийхэд 22 хүнээс халдвар илэрчээ. Үүний долоо нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн, 15 нь дотоодод бүртгэгджээ. Ингэснээр дотоодын халдвар 755, Монгол Улсад  батлагдсан тохиолдол 1242 боллоо.

Энэ үеэр өгсөн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

- Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн долоон хүний  гурав дахь удаагийн давтан шинжилгээний хариу эерэг гарсан. Тодруулбал, "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан тав, "Жаргалант" сувилалд  тусгаарлагдсан хоёр хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээний хариу эерэг гарсан. Тус зочид буудалд 100 гаруй хүн бий. Нүүлгэн шилжүүлэлт хийж, үйлчилгээний ажилчдыг солих зэрэг арга хэмжээ авлаа. Дотоодод бүртгэгдсэн 15 шинэ тохиолдлын дөрөв нь "Мөнххада" компанид үүссэн голомтод хавьтал болсон хүмүүс. Тус голомтод нийт  зургаан хүнээс халдвар илэрлээ. Халдварын эх уурхайг судалж байна. Тус компанийн 32 хүнийг ойрын хавьтал хэмээн тусгаарлаж, 92 хүнийг гэрийн хяналтад авсан. Мөн "Төв шуудан" компанийн гүний гаалийн хоёр ажилтнаас халдвар илэрлээ. Нэг хүнийх нь гэр бүлийн гишүүн халдвар авсан байсан учир эх уурхай тэндээс  эхтэй. Иймд тус шуудангийн 70 хүнийг хяналтад авсан. 20 гаруй хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. Үүний дээр өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон, Баянзүрх дүүргийн эмнэлэгээс улбаатай, гэр бүлийн халдвартай холбоотой дөрвөн тохиолдол батлагдсан. Түүнчлэн өргөн хүрээний цэгүүдээр хийж байгаа шинжилгээнээс гэр бүлээрээ халдварт өртсөн 3, 4 тохиолдол батлагдсан. Мөн ХСҮТ-тэй холбоотой голомтоос тохиолдол батлагдсан ” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Хяналтаас гарсан юм биш үү өмнө нь халдварт, Баянзүрх дүүргийн эмнэоэгээс гарч баысан бол одоо мөнх хадаа,төь шуудан , үйлчилгээний зарим газруудаас илэрч байх шив дээ
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 8 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 41 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

14 цаг 59 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

14 цаг 59 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин