ШӨХТГ: Шалгалтад хамрагдсан 92 зах, дэлгүүрийн 81-т нь өндөг байхгүй байна

2020-12-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын зургаан дүүрэг мөн Орхон, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад байрлах нийт 92 зах, дэлгүүр, 12 эмийн сангуудад хяналт шалгалт хийжээ.

Хүчит шонхор захад өглөөний 07:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500-8700, хонины цул мах 8500-9000, үхрийн ястай мах 8000-10500, үхрийн цул мах 10000-11500, адууны мах 8500, ямааны мах 8000 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай мах 8500-8700 төгрөг болж 400-500 төгрөгөөр, хонины цул мах 8500-9000 төгрөг болж 200 төгрөгөөр, ямааны мах 8000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Харин үхрийн ястай мах 8000-10500 төгрөг болж 500-1000 төгрөгөөр, үхрийн цул мах 10000-11500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 4.4 тонноор өсч 41.4 тонн нийлүүлэгдсэн байна.   Хяналт шалгалтад хамрагдсан нийт 92 зах, дэлгүүрийн 81-т нь өндөг байхгүй байна. Харин бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.

Хяналт шалгалтын хүрээнд мах, ногооны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн таван зөрчилд улсын байцаагчийн шаардлага өгч, үнийг бууруулж ажиллажээ.

Хяналт шалгалтад хамрагдсан нийт 12 эмийн сангаас 6-д нь спирт байхгүй байна. Нэг удаагийн амны хаалт, гар ариутгагчийн нөөц хангалттай, үнэ тогтвортой байна. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д  өчигдрийн/12.30/ байдлаар 17:00 цагийн байдлаар нийт 98 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 65, чатботод 20, дуут шуудангаар тав, ибаримт апликэйшнээр найман гомдол тус тус ирсэн байна. Үүнээс 68 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 11 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, 19 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна гэж ШӨХТГ-ааас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 13 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 46 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 4 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 4 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин