Цар тахлын үед цахим худалдаа эрчимтэй өссөн байна

2020-12-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУН

Цар тахлын үед цахим худалдаа өсөлттэй байгааг “Mongolian Marketing Consulting Group” шинэ судалгаандаа тайлагналаа. Энэ хүрээнд “ТОП 50” компанийн 27 хувь нь дижитал медиа сурталчилгаанд зарцуулах төсвөө нэмэгдүүлсэн байна. Энэ нь 2018 онтой харьцуулахад 17 хувиар өссөн дүн болжээ. “Говь” компанийн хувьд хөл хорионы үед цахим борлуулалт идэвхтэй байгааг мэдээллээ. Ялангуяа АНУ, БНХАУ, Европын Холбоонд хийж буй цахим худалдааны орлого нь 2020 оны эхний 11 сарын дүнгээр өмнөх оны мөн үеэс зургаа дахин өсөлттэй байгааг онцоллоо. Харин дотоодод энэ оны арваннэгдүгээр сараас цахим худалдааны сувгуудаар борлуулалт хийж эхэлжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэглэгчийн худалдан авалтын сагсны үнийн дүн 10 хувийн өсөлттэй байгаа аж. Ирэх онд хэрэглээний зах зээлийн идэвхжилт улс орнуудын авч буй арга хэмжээ, мөн масс вакцинжуулалт хэдий хугацаанд хийгдэхээс хамаарна гэж тус компани тодотгосон юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд захиалгын тоо жирийн үетэй харьцуулахад 80 хувиар өссөнийг цахим худалдааны "Shoppy.mn" мэдээллээ. Мөн хэрэглэгчийн дундаж худалдан авалт 50-80 хувиар өссөн байна. Засгийн газраас хүргэлтийн үйлчилгээ эрсдэлтэй хэсэгт орж байгаа учраас түр хориглоод байгаа юм. Иймээс захиалгыг 2021 оны нэгдүгээр сарын зургаанаас хүргэх зохицуулалттай ажиллаж байгааг "Shoppy.mn" тодотгосон юм. “Дархан нэхий” компанийн хувьд хөл хорионы улмаас Улаанбаатарт байрлах дөрвөн дэлгүүрийн үйл ажиллагаа тасалдаж, тэг зогсолт хийгээд байгааг мэдээллээ. Нийслэл борлуулалтынх нь 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн хүргэлтийн үйлчилгээ хориглосонтой холбоотойгоор цахим худалдааны идэвх буурсан байна. Хөл хорио тавигдсаны дараа зах зээл идэвхжих хүлээлттэй байгааг тодотгосон юм.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 13 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 46 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 4 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 4 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин