Хөгжлийг түүчээлэгч ба Төмөр замынхны ирээдүй…

2020-12-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөр замын салбар нь аль ч цаг үед Монгол Улсын хөгжил дэвшлийг тээж ирсэн, цаашид ч тээж явах онцгой үүрэг оролцоотой салбар учраас тус байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх, хөгжил дэвшил, шинэчлэлийн бодлогод хөрөнгө оруулж хүн капиталыг зөв үнэлэх, үүнээс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Замын даргын 2020 оны А-150 тоот тушаалаар батлагдсан “урамшууллын систем” УБТЗ-д хэрэгждэг билээ.

“Хүний парк”-ийг ашиглах, шинэчлэх, хүчжүүлэх бодлогыг гол зорилтоо болгосон Замын удирдлага дээрх тушаалаар батлагдсан “урамшууллын систем”-ийн тогтолцооны дагуу нийгэмлэгийн “хүний капитал”-ыг урамшуулах, үнэлэх, сургах, зузаатгах, шинэчлэх ажлуудад анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаад үе үеийн төмөр замчид сэтгэл хангалуун байдаг билээ. Ажилтан хүний гүйцэтгэсэн ажлын чанар, хандлага, хариуцлага нь түүний хөдөлмөрийн хөлсийг тодорхойлдог, ажилтан хүн эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, хариуцсан ажилдаа элгэмсэг хандах зүй тогтоолыг бий болгосноор чанар, бүтээмж, хандлага үр дүнгийн тогтолцоо шууд илэрч байна...

Ажилтан бүрийн хандлага өөрчлөгдвөл ажиллах нөхцөл ч сайжирдаг, ингэснээр ажлын чанар дээшилж, ажлаасаа авах сэтгэл ханамж ч өсдөг. Ажилдаа сэтгэл ханамжтай бол ажлын байрны эрсдэл, алдаа дутагдал үгүй болдог... гэдгийг Замын туршлагатай удирдлагууд Д. Жигжиднямаа болон түүний багийнхан хэдийнэ олж харжээ.

Чанар, бүтээмжийн ард ажилтан хүний “хандлага” ямагт илэрч байдаг. Ажилтан хүний хандлагыг сайжруулахын тулд тэдний бүтээлч саналын гүйцэтгэл, үр дүнг үнэлэхдээ нотолгоо, бодит түвшинд хүрсэн, шударга, ил тод зарчмыг баримтлах нь зүйтэй юм.

Хүний нөөцийг оюутан болох үеэс эхлэн сонгон шалгаруулалтыг зөв хийж, ажилд орох үед нь эерэг дадал зуршлыг хэвшүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаардаг байна.

УБТЗ ХНН жил бүр транзит ачаа тээвэрлэлтийнхээ хэмжээг өсгөж, үүнийхээ ачаар сүүлийн дөрвөн жил дараалан ажиллагсдынхаа үндсэн цалинг 10 хувиар өсгөж жилийн ажлын үр дүнгийн шагнал урамшууллын хэмжээг үндсэн цалингаас 200 хувиар тооцон олгох шийдвэрүүдийг гаргасан энэ цагийн Удирдлагуудад Төмөр замынхан талархаж буй нь зүй ёсных биз ээ.

“Транзит тээвэр ихээхэн ашигтайгаас гадна тухайн төмөр замын олон улс дахь нэр хүндэд бодитоор нөлөөлж, тухайн улс орныг дэлхийн зам тээврийн харилцаанд татан оруулдаг тул ачааг Монголоор дамжин өнгөрүүлэх нь чухал ач холбогдолтой”-г Замын дарга онцолдог билээ.

2030 он гэхэд УБТЗ ХНН-ийн гол замаар хамгийн багадаа 56.7 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж 2018 онд боловсруулсан Урт хугацааны хөтөлбөр ( “Мосгипротранс” ХН-ийн зураг төслийн хүрээлэн “УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулсан) хөгжлийн бодлогодоо тусгасан байдаг...

УБТЗ нь улс орны хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж, дотоодын болон гадаад улс орнуудтай хөгжүүлэх хамтын ажиллагааг орчин үеийн найдвартай тээврийн холбоогоор хангаж ирсэн бөгөөд тээврийн гол судас болох төмөр замын маань ач холбогдол байнга өсөн нэмэгдсээр байгааг ачаа тээвэрлэлтийн, түүний дотор чингэлэгтэй ачааг дамжин өнгөрүүлэх зэрэг өндөр ашигтай салбарууд жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагаас харж болно хэмээн онцолсон билээ.

Дэлхийн төмөр замын үзүүлэлтийн 1/3-ийг хангаж, ачаа эргэлтийнхээ хэмжээгээр дэлхийд тэргүүлж (2.6 их наяд тн/км), тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр (1.3 тэрбум тонн) болон төмөр замын сүлжээнийхээ уртаар (85.6 мянган км) БНХАУ, АНУ-ын дараа гуравдугаарт, зорчигчийн эргэлтээрээ (134.5 тэрбум зорчигч/км) Хятад, Энэтхэг, Японы дараа дөрөвдүгээр байранд ордог Оросын төмөр зам нь 10 жилийн өмнө Оросын Холбооны Улсын эзэмшилд байсан УБТЗ-ын багц хувьцааг төлөөлөн удирдах итгэмжлэгдсэн этгээдээр томилогдсон ба итгэмжлэгдсэн этгээдийн хувьд хамтарсан үйлдвэрээ хөгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүргээ хариуцлагатайгаар биелүүлдэгт талархдаг билээ.

Тэд дэлхийн хэмжээнд анх удаа галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын системийг нэвтрүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлж, замын даац, мөн нэвтрүүлэх хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж галт тэрэгнүүд автоматжуулсан радио холбооны тусламжтайгаар байрлалаа шалган ар араасаа цувж буй нь маш том ололт амжилт бөгөөд ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэх, түүний дотор дамжин өнгөрүүлэх транзит тээврийг хөгжүүлэх сайн суурийг тавьсан байдаг.

“УБТЗ ХНН-ийн өнөөгийн хэрэгжүүлж буй бодлогыг дэмжин Монгол Улсын Засгийн газраас Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын шугамыг УБТЗ ХНН-д барих, ашиглах эрхийг өгөх, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн суурь бүтцийг ашиглан, операторын үүргийг гүйцэтгэх чиглэлийг гаргаад байна. Биднийг нөр их ажил хүлээж байна.

Төмөр замчид минь зөв хандлагыг өөрийн ажлын байран дээр гаргаж, нэгдсэн нэг хүчээр зүтгэсэн тэр үед ХННийгэмлэг хөгжиж, төмөр замчин бүрийн ажил, амьдрал өөдлөн дэвшиж, сайхан болох цаг улам ойртож байна” гэдгийг Удирдлагууд онцлов.

Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын 42 хувь буюу 194 км төмөр замыг угсарч 27 гүүр хоолойн байгууламж барих ёстойгоос 87 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөний дагуу 2021 оны хоёрдугаар улиралд дээрх бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар ажиллаж байгаа...

Баруун, зүүн, төвийн гэсэн гурван том босоо тэнхлэгийн төмөр замтай болж гурван улсыг холбосон дээрх гарцаар эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжинө. Тиймээс Монгол-Оросын найрамдалт хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон УБТЗ-ханд ирэх үүрэг хариуцлага улам өндөрсөх юм аа.

“Хөгжлийг түүчээлэгч” болсон төмөр замын дарга Д. Жигжиднямаа болон төмөр замынхныг гэрэлт сайхан ирээдүй хүлээж байгаад бид ч бас итгэлтэй байдаг юм аа.

Экологийн сэтгүүлч Л. Оюунчимэг

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 13 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 46 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 4 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 4 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин