ЭМЯ:БЗД-ийн голомтод 10, Цэргийн төв эмнэлэгт зургаан тохиолдол нэмж бүртгэгджээ

2020-12-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

2020.12.28

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа COVID-19-ийн нөхцөл байдлыг  танилцуулав.

Тэрээр “Арванхоёрдугаар сарын 27-нд хийсэн шинжилгээнүүдээс 16 хүний сорьцод коронавирус илэрлээ. 16 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгэд гарч байгаа халдвартай холбоотой байна. Тэдний хоёр нь өвчтөн бол найм нь гэр бүлийн гишүүд байгаа юм.  Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагч нар байна. Эдгээр хүмүүс ажиглалт тусгаарлалтын 14 хоногийн хугацааныхаа долоо дахь хоногт халдварт өртсөн. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын тоо 194 боллоо. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 19, гэр бүлийн гишүүн 59, өвчтөн 86, сахиур 24, хавьтлаас 6 хүн байгаа юм. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,137 болсон бол үүнээс 711 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 416 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 350 байгаа" гэв.

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

16 цаг 12 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

16 цаг 12 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

16 цаг 12 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин