Домог, түүхийн өлгий тужийн нарс

2020-12-28
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Баттөмөрийн Жамсран

Монгол Улсын ойн гавьяат ажилтан, ойн инженер

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь 46.5 мянган га талбай бүхий тэгшхэн ухааг бүрхсэн элсэрхэг хөрснөө тухлан ургасан нарсан ойг эрт дээр үеэс Тужийн нарс хэмээн нэрлэж ирсэн билээ.

Тужийн нарс бол зөвхөн хоймор нутаг Сэлэнгийнхний бахархал төдийгүй Монгол орны байгалийн төгс үзэмжийг шингээсэн шилмүүст ойн цогцолбор газар. Тужийн нарс гэдэг нь энэ ойг тэр чигээрэ нарс гэсэн үг байх л даа. Домог, түүхийн өлгий ч гэж болно.

1921 оны Ардын хувьсгалт партизан цэргүүдийн морин туурай тачигнаж уухайн дуу цуурайтаж байсан гэдэг тухай түүхэнд тод бичээс бий. Байгаль өөрөө бүтээсэн их баялаг ч гэж болно. Тэгвэл энэ ой яагаад сүйрэлд өртсөн бэ гэвэл 1965, 1989, 1990 онд тэнд гарсан ойн түймрийн улмаас нарсан ойн 70-аад хувь сүйдсэн. Түүн дээр 1990 оноос хойших нь Монголд өрнөсөн ардчилал, зах зээл гэдгийг буруу ойлгосон зарим хүмүүсийн хүйтэн цэвдэг сэтгэл, буруу гарын уршгаар энэ ой маань бүр ч үгүйрэх тийшээ болсон.

Холоос харахад нүүгэлтэн байдаг их ойн ихэнх хэсгийг ёстой л үсийг нь авсан толгой шиг болгосон. Энэ тухай зохиолч, сэтгүүлчид уран бүтээлдээ зөндөө л тусгаж бичсэн дээ. Тухайлбал, Ардын уран зохиолч, яруу найрагч Дөнгөтийн Цоодолын “Тужийн нарсны дууль”-ийг нэрлэж болно.

 

Уг дууль

Сэмбэгэр сэмбэгэр нарсаа газар өөрөө тарьж

Сэлэнгийн ариун шороон дээр гальбирваасан болгож

Сэрүүн тужийнхаа шугуйг зандан зуу шиг бодох

Сэтгэлийн халуун үсэг

Монгол хүнд байсан юм гэж эхэлдэг бол

Хөх хөвчийн торон цэргүүд шиг нарс

Хөлд нь сум туссан баатрууд шиг унажээ

Тээрэмд орсон тариагаа шуудайгаар нь сэгсрэх шиг

Тэртээ урагш нарсаа цуваа болгон юүлжээ

Нэр нь ч орогнох биегүй тужийн нарсны хожуул дээр

Нэгэн мянга есөн зуун ерэн долоон он гэж бичье хэмээн төгсгөсөн байдаг. Ийнхүү их зохиолч ердөө 50-хан мөрөнд гайхамшигтай шүлэглэсэн бий. Энэ үед бидний тэмцлийн хүчин модны хулгайн эсрэг зогсоход хүчин мөхөсдсөн үе бий. Гэвч бид нөхөн сэргээлтээ хийсээр байсан.

Уг нөхөн сэргээх ажлыг ой, агнуурын аж ахуй эрхэлж байлаа. Уг байгууллага маань дараа нь “Ой, ан төв” ХХК болж өргөжсөн юм. Жил бүр 200 га-гаас доошгүй талбайд шинээр суулгац тарих төлөвлөгөөтэй байсан. Манай хамт олон 1985-1995 онд 3214.9 га талбайг ойжуулсан байдаг. Харин хожимдсон ч гэсэн 2002 онд Тужийн нарсыг төрийн хамгаалалтад авах шийдвэр гаргасан нь бидний ажилд их тустай болов. Эхний үед манай ойн аж ахуйхан Зүүнхараа, Мандал, Ерөө сумдын мод бэлтгэдэг аж ахуйн байгууллагыг ойн нөхөн сэргээлтэд татан оролцуулж ирсэн. Үүний дотор миний бие аймгийн ойн аж ахуйг толгойлж байсны хувьд Тужийн нарс орчмоос мод бэлтгэдэг газруудыг ойг нөхөн сэргээх ажилд өргөн оролцуулах саналыг аймгийнхаа удирдлагад тавьсан юм. Уг саналыг маань Засаг дарга Алтангэрэл дэмжснээр Бугантын мод бэлтгэлийн аж ахуйг ойжуулах ажилд бүрнээ татан оролцуулсан юм.

Үүний дүнд асар богино хугацаанд зориудын аргаар нөхөн сэргээх шаардлагатай нийт 14.3 мянган га талбайг ойжуулж чадсан. Манай Ой, ан төв 7.7 мянган га талбайд 22 сая, Бугант групп 6.7 мянган га-д 18 сая таримал модыг улсын санд хүлээлгэн өгч байсан тайлан бий.

БОАЖ-ын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт нар уг ойн санг хүлээн авах ёслолд оролцож байв. Ойн нөхөн сэргээлтэд бид аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ард иргэдийг өргөнөөр татан оролцуулж байсан юм.  Бас нэг онцлон хэлэх юм бол ойн нөхөн сэргээлт ид өрнөж байх үед Үндэсний өдөр тутмын хэвлэл “Зууны мэдээ” сонины хамт олон, сэтгүүлчид 2002 онд Ойн яамтай хамтран Тужийн нарсыг сэргээх үйлсэд дуудсан уриалга гарган ажилласан нь энэ ажлыг олон нийтийн хөдөлгөөн болгосон юм. Энэ нь сонин хэвлэл, сэтгүүлчид нийгмээс түрүүлж түүчээ нь болж явдгийг харуулсан гэж боддог.

“Зууны мэдээ” сонин Ойн яамны уриалгаар Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймгийн нийт 30 гаруй байгууллагын 450 гаруй хүн нэгэн өдөр зэрэг ирж тун ч нүргээнтэй ажил болж байв шүү дээ. Энэ тухай эргэн саная гэвэл Монголын үндэсний телевизийнхний тэр үед хийсэн бэсрэгхэн баримтат кино хэлж өгнө. Ойжуулах хөдөлгөөний хамгийн далайцтай ажил тэр болсон доо. Энэ үеэр хоёрхон өдөрт 230 га талбайд суулгац тарьсан үр дүн бий. Ер нь Тужийн нарсыг сэргээх ажилд урлаг, соёл спортын алдартнуудын оролцоо ч их байсан. Манай төвийн санаачлагаар урьд нь “Эрийн гурван наадам” Инженерүүдийн төгөл мөн Аваргын төгөл байгуулсан юм.

Тухайлбал, Тужийн нарсны нэгэн хэсэг Мойлт гэдэг газар аваргын төгөл байгуулах ажлын эхлэлд Монгол Улсын далай, даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон улсын заан Д.Мягмар нар биечлэн оролцож мод тарьж байв. Тухайн үеүдэд суулгасан тарьц одоо хоёр метр гаруй өндөр ургаж Тужийн нарс маань хуучин өнгө төрхөө олж байгааг хэлэхэд таатай байна. Мөн Монголоос үүдэлтэй гэх түйрэн салхи Хятад, БНСУ, Япон оронд ихээхэн хохирол учруулдаг гэж үзсэн учир БНСУ, Япон улсын зүгээс Элчин сайдын яамаараа дамжуулан хөрөнгө оруулалт хийж байлаа. Энд би нэгэн зүйлийг хэлэхгүй өнгөрч чадахгүй санагдав. Тужийн нарсыг нөхөн сэргээх ойжуулах ажилд Жамсрангийнхан гэсэн нэг халуун ам бүл оройлон оролцсон юм шүү. Яагаад гэхээр миний дөрвөн хүү бүгд ойн мэргэжилтэй, Тужийн нарсыг ойжуулагчид юм л даа. Хүү Ж.Гөлгөө гэхэд 28 жил Тужийн нарсыг ойжуулалцсан бол удаах хүү Ж.Отгонхүү ойн инженер, Ж.Отгонбаяр байгаль хамгаалагч эрх зүйч, бага хүү Ж.Отгонбат бас ойн инженер мэргэжил эзэмшсэн бөгөөд аймгийнхаа ойн байгууллагад тодорхой хугацаанд ажилласан зарим нь одоо ч ажиллаж л байна. За тийм ээ. Б.Жамсрангийнхан гэдэг нэг ам бүлийнхний ажил амьдрал, амжилт бүтээл Монголынхоо бахархалт байгалийн үзэсгэлэнт нэгэн газрыг нөхөн сэргээж, хайрлан хамгаалж ирсэн юм шүү гэдэгт би басхүү бахархаж явдаг юм л даа.

Миний хувьд мэргэжилдээ үнэнч явж аймгийнхаа Ой, ан төв гэдэг байгууллагыг олон жил удирдаж байхдаа Тужийн нарсыг нөхөн сэргээж унаган төрхөд аваачинх үүрэг манай хамт олны хийгээд миний үүрэг гэж ойлгож ажилласны хүчинд Тужийн нарс хэмээх их ой туждаа сэргээд байна. Энэ их нөр ажилд Монголын ард түмний төлөөлөл болсон олон мянган хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн юм шүү гэдгийг л хэлэх гэсэн минь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.28 ДАВАА № 251, 252 (6476, 6477)

 

О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

1 цаг 39 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

15 цаг 6 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

16 цаг 28 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

16 цаг 28 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

2025-08-22
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

2025-08-22
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025-08-22