“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

2025-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.АРИУН

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд ярилцлага өгөхдөө Аляскад ирэхдээ өмссөн “СССР” бичигтэй цамц нь улс төрийн утга агуулаагүй, харин залуу насныхаа дурсамжийг илэрхийлсэн зүйл хэмээн тайлбарласан байна.

Сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэрээр Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгийг дурджээ. “ЗХУ задран унасанд харамсдаггүй хүн зүрхгүй, харин түүнийг сэргээхийг хүсдэг хүн толгойгүй” гэж В.Путины хэлсэн үгийг тэрээр  “туйлын үнэн” хэмээн үздэг гэсэн байна. Тэгээд хүний залуу нас, анхны хайр, найз нөхдөө дурсахгүй байх нь “хүний мөн чанарыг үгүйсгэхтэй адил” гэжээ.

С.Лавров хэлэхдээ “СССР” гэсэн бичиг нь Зөвлөлт Холбоот Улсыг сэргээхийг хүссэн дохио биш, харин  хувийн дурсамжийн илэрхийлэл  гэж тодотгожээ.

Аляскад болсон ОХУ, АНУ-ын дээд хэмжээний уулзалтад ирэхдээ Оросын Гадаад хэргийн сайд “СССР” гэсэн бичигтэй цамц өмссөн нь уулзалтын өмнө сэтгүүлчдийн анхаарлыг татсан. С.Лавровын өмссөн цамц нь Оросын  Челябинск хотод байдаг үйлдвэрийн бүтээгдэхүүн байсан. Тус үйлдвэрийн дарга хэвлэлд ярилцлага өгөхдөө, Сайдыг ингэж дээд хэмжээний уулзалтад өмсөж гарч ирнэ гэж бодоогүй хэмээн хэлсэн байдаг.

Сергей Лавров өмсч гарч ирсэн нь Челябинскийн үйлдвэрийн тухайд нэг ёсны сурталчилгаа болж, уулзалтын дараа ижил загварын цамц хурдан зарагдаж дууссан талаар оросын хэвлэлүүд мэдээлжээ. Дашрамд дурдахад СССР гэсэн бичигтэй цамц 10990 рублийн үнэтэй байсан аж.

Эх сурвалж: polit.mn  

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

8 цаг 20 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

8 цаг 24 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

8 цаг 27 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

8 цаг 34 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

16 цаг 24 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

16 цаг 24 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

16 цаг 24 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин