“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

2025-08-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Хорхе Луис Борхес (1951, www.me.gov.ar)

Д.АРИУН

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Хорхе Луис Борхес 1899 оны наймдугаар сарын 24-нд  Буэнос-Айрес хотод төржээ. Тэрээр Швейцарьт боловсрол эзэмшсэн, 1918 онд Испани руу нүүж,  авангард яруу найрагчдын бүлэгт нэгдсэн. 1921 онд Аргентинд буцаж ирсэн. Анхны бүтээлүүддээ тэрээр гайхалтай гүн ухааны мэдлэгээрээ гялалзаж, уран яруу бичихийг эзэмшсэн гэдгээ харуулсан. 1920-иод онд тэрээр испани хэл дээрх Латин Америкийн яруу найргийн авангардыг үндэслэгчдийн нэг болсон. Цаг хугацаа өнгөрөхөд Борхес яруу найргаас холдож, "уран зөгнөлийн" хэв маягаар зохиол бичиж эхэлсэн байдаг ч, 1950-иад оны үед яруу найрагтаа эргэн ирсэн гэж түүний намтарт бичсэн байдаг. Яруу найраг, үргэлжилсэн үгийн гэж ялгахгүйгээр түүний уран бүтээл, үзэл санаа латин америкийн төдийгүй дэлхий утга зохиол нөлөөлж чадсан гэж түүнийг судлаачид үнэлдэг.

Нобелийн шагналт зохиолч, монголчууд “Зууны жилийн ганцаардал” зохиолоор нь сайн мэдэх Габриал Гарсиа Маркесийн намтрыг бичсэн Жеральд Мартин гэдэг эрхэм “Энэ эрхэм уран бүтээлдээ олон эх сурвалж, материал ашигладаг байсны хувьд ч сонирхлыг нь татаж байсан хэрэг. Бичиж байсан эсээндээ тэрээр “зохиолч бүр эх сурвалж болох хүнээ өөрөө тодорхойлдог” болохоор “нөлөө”-ний концепци баримтлах нь алдаа гэсэн санааг илэрхийлж байсан. Борхесийн илэрхийлэх болсон энэ үзэл хандлагыг латин америкийн зохиолчид талархалтай хүлээн авч өөрсдийн гар дээр буй материалаа чөлөөтэй ашиглан илүү зоримог туурвих болсон. Борхесийг “латин америкийн Кафка” гэж хэлэх нь олонтой ч бүтээлийг нь харьцуулахад Кафкагийн уран бүтээлд Борхесийн өгөөмөр цагаан даажигнал огт байдаггүй” хэмээн номдоо бичсэн байдаг.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2023 оны дөрөвдүгээр сарын 26-нд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд “Постмоденизм, утга зохиол ба Хорхе Луис Борхес” сэдвээр лекц уншиж байсан. Уг лекцэд “Постмодернизмын үед зохиолч, уран бүтээлчид энэ нь ямар сонин цаг үе вэ гэдгийг бүтээлдээ илэрхийлж байна. Хорхе Луис Борхес “Борхес ба би” гэсэн зохиол бичсэн. Ингээд харахаар  Борхес өөрөө хоёр хуваагдчихсан. Хуучин модернизмын үед ийм зүйл зохиолчийн толгойд орж ирэхгүй. Тэд би л бичнэ, би мэднэ, би баатраа удирдана гэсэн өгүүлэмжтэй зохиол бүтээл туурвина. Харин Борхесийн зохиол бол баатар нь өөрөө үйл явдлыг удирддаг болно, постмодернизын үед зохиогч өөрөө байхгүй болчихсон. Уншигч зохиогчтойгоо адилхан хүчтэй болсон.  Уншигч байж сая зохиолчтой адилхан тэр зохиолыг бүтээнэ, тэр зохиол  амилна. Тиймээс зохиолч баатрыгаа удирдах боломжгүй. Баатар нь өөрийнхөө амьдралаар амьдарна.  Модернизмын үед бол зохиолч баатраа яахаа мэддэг, их чухал үүрэгтэй байсан” гэжээ.

1955 онд Борхес Аргентины Үндэсний номын сангийн захирлаар томилогдож, 1973 он хүртэл энэ албан тушаалыг хашиж байсан. Номын сан бол диваажин гэж хэлдэг байсан гэдэг.  1961 онд Борхес олон улсын хэвлэлийн шагналыг С.Беккеттэй хамт хүртэж байсан бол 1979 онд испани хэлээр ярьдаг орнуудын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Сервантесийн шагналын эзэн болжээ. Түүний амьдралынхаа хамгийн сүүлийн бүтээл бол шүлэг, уран зөгнөл, аяллын тэмдэглэлээс бүрдсэн Атлас (1985) ном байсан.

Хорхе Луис Борхес 1986 оны зургадугаар сарын 14-нд  таалал төгссөн.  

“Постмоденизм, утга зохиол ба Хорхе Луис Борхес” лекцийг дэлгэрүүлэн уншихыг хүсвэл  https://www.zms.mn/a/93867

Эх сурвалж: polit.mn

“Итгэл найдварын ой” аяны хүрээнд Дэндийн амыг цэвэрлэлээ

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ч. Мэндсайханы санаачилгаар тус дүүргийн 20-р хорооны нута

5 цаг 29 мин
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

13 цаг 48 мин
Гэгээн нуурын хөвөөнд

Улиастайгаас Алтайг зорих алтан шар зам товолзонхон, торолзоно.  Цагаанчулуутаа

17 цаг 19 мин
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулах

17 цаг 19 мин
"Өнөөдөр" сонины сүлд дууг хэн сайн дуулах вэ?

Хэвлэл мэдээллийн “МОНГОЛ НЬЮС” групп, Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “ӨНӨӨ

Өчигдөр 15 цаг 27 мин
334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 14 цаг 42 мин
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

Өчигдөр 14 цаг 32 мин
АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

Өчигдөр 14 цаг 03 мин
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Өчигдөр 14 цаг 00 мин
Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

Өчигдөр 13 цаг 57 мин