Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

2025-08-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

 

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны зургадугаар сараас 2025 оны наймдугаар сар хүртэлх иргэдийн дэмжлэг буюу рейтингийг нэгтгэн зарлажээ. Түүгээр, энэ наймдугаар сард Л.Оюун-Эрдэнийн рейтинг ойролцоогоор 20 орчим хувь өсөж гарчээ. Түүний рейтинг 2019 оны хоёрдугаар сар, 2020 оны хоёрдугаар сар,2022 оны аравдугаар сар, 2024 оны арванхоёрдугаар сарынхтай нь дүйжээ.

Судалгааны энэхүү дүнгээс харахад, Л.Оюун-Эрдэнийг олон нийтийн амралт зугаалга, аялал эхэлдэг үе болох наадмын өмнө огцруулсан. Харин наймдугаар сар бол олны анхаарлын төв бүрэлдэж, нийгмийн дүгнэлт тогтож эхэлдэг үе юм. Түүнчлэн, түүнийг огцруулснаас хойш Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилт, Ухаахудагаас улс орноороо ашиг хүртэх зэрэг асуудлууд зогсонги байдалд орсон. Монголын нийгэм “…Баялгийн хуваарилалтыг шударга хийх хэрэгтэй”, бас “…Баялгийг дахин хуваарилах шаардлагагүй” гэсэн хуваагдалд орсон. “…Баялгийн хуваарилалтыг шударга хийх хэрэгтэй” гэдэг дээр туг болоод явчих улс төр, нийгмийн дүргүй болсон. Эдгээрээс гадна, “…Хамтарсан Засгийн газар чухал байжээ” гэсэн нийгмийн сэтгэл зүй ч бүрдэж эхэлж байна. Энэ мэтээс Л.Оюун-Эрдэнэд өгч буй олон нийтийн дэмжлэг нэмэгдэж буй бололтой.

Түүнийг Ерөнхий сайдаас огцруулснаас хойш хоёр сар 20 хонож байна. Түүнээс хойш хэсэгтээ чимээ сураггүй байсан тэрээр наадмын үеэр Төрийн ордонд улстөрчид, намынхаа гишүүд, уул уурхайн мэргэжлийн экспертүүд, эдийн засагчидтай уулзалтуудын хийсэн. Тэр талаар “…Л.Оюун-Эрдэнэ Ордонд Ухаахудагийн талаар улс төрийн уулзалтууд хийж байна” гэсэн мэдээлэл тарсан. Үүний зэрэгцээ, түүнийг зөвхөн Ухаахудаг бус улс төрийн асуудлаар уулзалдаад байгаа талаар улс төрийн хүрээнд яригдсан. Улмаар, “…УИХ-ын намрын чуулган эхлэхээр Л.Оюун-Эрдэнэ ямар улс төр хийж гарч ирэх вэ” гэдэг нь олны, ялангуяа улс төрийн хүрээнд анхаарал татах болоод байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр, тэрээр Ухаахудагийн асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулж, сонсгол хийх санаачилга гаргажээ. Тиймээс, гишүүний бланкаа “аялуулж” гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.

Дашрамд хэлэхэд, тэрээр өөрийг нь Ерөнхий сайдаас огцруулах тухай хэлэлцсэн 2025 оны зургадугаар сарын 2-3-ны УИХ-ын чуулганы хуралдаан дээр “…Үндэсний баялгаа иргэддээ хүртээмжтэй, шударга хуваарилах, ил тод байхын төлөөх миний итгэл үнэмшил хэвээрээд, үүний төлөөх тэмцлээ албан тушаалтай, тушаалгүй үргэлжүүлнэ”, “…Сайд нар Засгийн газрынхаа эсрэг ажилласан. Улмаар, бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй нэгдэн олон нийтийн асуудал үүсгэсэн. Ингэснээр Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон”, “…Ер нь ийм улс төрийн хүнд сорилт үе үеийн Ерөнхий сайд нарт тулгарч байсан.  Энэ удаагийн нөхцөл байдал “Энержи Ресурс” компанитай холбоотойгоор боссон нь үнэн” гэж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 156 (7653)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

“Зууны мэдээ” сонины цахим захиалгын линк: www.zuuniimedee.mn

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21