ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

2025-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана гэж Хятадын Гадаад хэргийн сайдын туслах Лю Бин мэдэгдлээ. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр “БНХАУ-ын дарга Ши Жиньпин гадаадын 20 гаруй удирдагч, олон улсын 10 гаруй байгууллагын тэргүүн нартай Хайхэ мөрний эрэгт цугларах болно” гэсэн байна. 

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ний хооронд Хятадын Тяньжин хотноо болно.

Энэхүү арга хэмжээнд уригдсан удирдагчдын жагсаалтад: 

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин;

-Беларусийн удирдагч Александр Лукашенко;

-Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди;

-Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян;

-Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган;

-Казахстаны удирдагч Касым-Жомарт Токаев;

-Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров;

-Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф;

-Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон;

-Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев;

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх;

-Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев;

-Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян;

-Камбожийн Ерөнхий сайд Хун Манет;

-Мальдивын Ерөнхийлөгч Мохамед Муиззу;

-Балбын Ерөнхий сайд Шарма Оли;

-Египетийн Ерөнхий сайд Мустафа Мадбули;

-Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов;

Индонезийн төрийн тэргүүн Прабово Субианто;

-Лаосын Ерөнхийлөгч Тунглоун Сисулит;

Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим;

Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Тинь нар багтаж байна. 

Хятадын гадаад хэргий яамны төлөөлөгч хэлэхдээоролцогчид ШХАБ-ын амжилттай туршлагыг хэлэлцэж, тус байгууллагын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, хамтын ажиллагааны асуудлаар нийтлэг ойлголтод хүрнэ гэсэн байна. 

ШХАБ нь 2001 онд байгуулагдсан. Одоо тус холбоондЭнэтхэг, Иран, Казахстан, Хятад, Киргизстан, Орос, Тажикистан, Пакистан, Узбекистан, Беларусь улсгишүүнчлэлтэй. Харин Афганистан, Монгол Улс нь ажиглагч орон гэдэг статустай. Азербайжан, Армени, Камбож, Балба, АНЭУ, Турк, Шри Ланка нь ШХАБ-ын түнш орнууд гэсэн статустай явдаг байна. 

Эх сурвалж: polit.mn

Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 13 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 18 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 59 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 59 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 59 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18