Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

2025-08-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Клаудиа Шиффер Vogue China. 2019 он.

Д.АРИУН

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер. Гэхдээ түүнийг зөвхөн загварын ертөнцөөр хязгаарлаж болохгүй бөгөөд кинонд тоглож жүжигчин гэдгээ харуулж чадсанаас гадна олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нийгмийн зүтгэлтэн. Polit.mn сайт “Төрсөн өдөр” буландаа Германы загвар өмсөгч Клаудиа Шифферийг онцоллоо.

Клаудиа Мария Шиффер 1970 оны наймдугаар сарын 25-нд Германы Рейнберг хотод төрсөн. Эцэг эх нь гурван хүүхдээ хатуу чанга хүмүүжүүлсэн. Айлын том охин Клаудиа эцгийнхээ мөрөөр хуульч болохоор төлөвлөж байсан ч,  балетаар хичээллэж, төгөлдөр хуур тоглож сурчээ. Харин загварын ертөнцөд хөл тавьсан нь 1987 онд Метрополитан загварын агентлагийн захирал Мишель Леватонтой шөнийн клубт таарсан уулзалтаас эхэлжээ. Ингээд удалгүй Клаудиа Парис руу нүүж, Elle сэтгүүлийн нүүр хуудаснаа зургаа авахуулжээ. Үүний дараа Chanel-ийн загварын шоунд оролцох ашигтай гэрээ байгуулж чадсан байна. Chanel-тэй хийсэн гэрээ, Guess Jeans-ийн сурталчилгааны компанит ажил, Revlon-той хийсэн хэд хэдэн урт хугацааны гэрээ нь түүнийг дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн нэг болгосон байна.

“Би энэ бизнест хамгийн алдартай нь биш, харин хамгийн шилдэг нь болох зорилготой ирсэн гэдгийг та мэднэ”. Энэ бол Клаудиа Шифферийн алдартай ишлэлүүдийн нэг. Гэхдээ бас энэ үгээ биелүүлж чадсан гэж хэлж болох. Учир нь загвар өмсөгчөөр ажиллах хугацаандаа тэрээр алдартай сэтгүүлүүдийн хавтаснаа 900 гаруй удаа гарсан гэсэн тоо байдаг аж.  Мөн Chanel, Versace, Valentino, Yves Saint Laurent, Dolce & Gabbana, L'Oreal, Revlon  гээд загвар өмсөгч бүхний мөрөөдөл болсон гоо сайхны компаниудын хэрэглэгчдэд хүрэх илэрхийлэл дүр төрх нь болжээ.

Германы хэвлэлүүд түүнийг Германы хамгийн баян эмэгтэйчүүдийн нэгээр байнга жагсаадаг. Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 55 сая доллараар үнэлдэг байна.

1990-ээд оны эхээр Шифферийн төлөөлөгчид түүнийг Америкийн илбэчин Дэвид Копперфилдтэй сүй тавьсныг зарлаж байсан ч, тэдний харилцаа урт настай байгаагүй. Харин Клаудиа  2002 онд жил гаруй болзсон Британийн продюсер, кино найруулагч Мэттью Вогантай гэрлэжээ. Хосууд нэг хүү, хоёр охинтой. Тэрээр нэгэнтээ “Би жирэмсэн байх дуртай, та хүссэнээ хийж болно” гэж хэлсэн байдаг.

Клаудиа Шиффер загвар өмсөгчөөс гадна кино урлагт хүчээ сорьж, хэд хэдэн кинонд тоглосон. 1996 онд дасгалын тухай цуврал видеог гаргасан нь ихээхэн алдаршиж байсан.

Тэрээр Их Британи дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элчин сайдаар ажиллаж, нийгмийн үйл ажиллагаанд оролцдог.

Клаудиа Шифферийн алдартай ишлэлүүдээс:

-“Эрүүл хооллолт гэж юу болох, тогтмол дасгал хөдөлгөөн хэчнээн чухал болохыг ойлгосон цагаасаа хойш би өөртөө болон бие махбодтойгоо эв найрамдалтай болоод багагүй хугацаа өнгөрч байна”.

-“Хэн нэгэнд дуугаа өндөрсгөх хэрэггүй. Энэ нь талыг ялахад хэзээ ч тусладаггүй”.

-“Манай салбар бол өөрийгөө илэрхийлэх хамгийн сайн платформ юм”.

Эх сурвалж: Polit.mn

goy egch
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21