О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

2025-08-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

 

-Намын даргын сунгаа албан ёсоор эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу? 

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал наймдугаар сарын 28-нд, харин Их хурал нь 30-ны өдөр болох юм. Энэ хурлаар намын удирдлагын асуудал болон дүрмийн шинэчлэлийг хэлэлцэнэ гэж зарласан байна. Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн нам дүрмээ шинэчлэн баталж Улсын Дээд шүүхэд хүргүүлэх ёстой бөгөөд шүүх 30 хоногийн дотор бүртгэх журамтай байдаг. Гэвч Ардчилсан намын удирдлагууд шинэчилсэн дүрмийн хэлэлцүүлгийг гишүүддээ хүргүүлээгүй, анхан шатны нэгжүүдээрээ хэлэлцүүлж санал аваагүй нь гишүүдийн оролцоог хязгаарлаж байгаа хэрэг юм. 2017 оны сунгаанаас хойш намын удирдлагууд гишүүдтэйгээ огт уулзаагүй, санал бодлыг нь сонсоогүй хэвээр байна.

Өнөөдөр ч мөн хурлыг яаран зарлаж, хэдхэн хүний хүрээнд намын даргыг сонгох тухай ярьж байгаа нь буруу юм. Юуны өмнө намын дүрмээ шинэчлэн баталж, гишүүдээрээ хэлэлцүүлэх ёстой.

-Тэгэхээр намын дүрмээ эхлээд батлах ёстой гэж үзэж байна уу?

- Тийм ээ.Дүрмээ баталсны дараа удирдлагын асуудлыг ярих нь зүйтэй. Хурлын өмнөхөн яаран зарладаг энэ үйлдэл нь зөв зүйл биш бөгөөд дүрэм нь хуулиас давж үйлчилж болохгүй. Гэвч одоо дүрэмд байхгүй заалтыг дур мэдэн оруулж, нэр дэвшигчидтэй холбоотойгоор зохиомол хязгаарлалт бий болгож байгаа нь санаатайгаар өрсөлдөгчөө хаах оролдлого гэж хардахад хүргэж байна.

Нам гишүүдээсээ улам холдож байна. Тиймээс гишүүдтэйгээ ойр ажиллаж, тэдний саналыг сонсох нь чухал юм. Дүрмээ баталсны дараа тэр дүрмийн дагуу өрсөлдөж, хэн нь намыг удирдахаа шийдэх хэрэгтэй. Улс төрийн намын тухай хуулиа хэрэгжүүлж, хамтын удирдлагын зарчмыг баримтлах ёстой. Дараагийн удирдлагыг сонгохдоо гишүүдийн оролцоотой, хуульд нийцсэн дүрмийн дагуу явах нь чухал.

-Таныг намын даргын сунгаанд өрсөлдөнө гэж ярьж байгаа. Та нэр дэвших үү?

-Миний хувьд намын дүрэм хамгийн түрүүнд хэлэлцэгдэж батлагдах ёстой гэж үзэж байна. Мөн авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой хуулийн төсөл дэвшүүлсэн. Хэрэв энэ үзэл санааг дэмжсэн нэр дэвшигч байвал би түүнийг дэмжинэ. Харин эсрэг байр суурьтай байвал би өөрөө Ардчилсан намын даргад нэр дэвшиж өрсөлдөх болно. Залуус улс төрд орж, намд элсэхдээ нэг зарчмыг үргэлж барьж ирсэн. Энэ нь хэдхэн хүний тохиролцоонд, цөөнхийн зурсан зураг дээр тулгуурлан бүх асуудлыг шийддэг хуучин хэв маягийг өөрчлөх ёстой гэсэн байр суурь юм. Шинэчилсэн Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуульд намын гишүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, удирдах түвшинд өрсөлдөх боломжийг бүх гишүүдэд тэгш олгох тухай тодорхой заалтууд орсон. Тиймээс хуучин журмаар яаравчлан дарга сонгох нь буруу бөгөөд шинэ хуулийн шаардлагад нийцүүлэн дүрмээ эхлээд шинэчлэх ёстой.

Намын гишүүд дундаасаа сонгогдсон Үндэсний бодлогын хороо гишүүдийнхээ саналыг сонсох боломжийг хангах ёстой. Өөрөөр хэлбэл, хэнийг намын даргаар сонговол илүү зөв гэж үзэж байгаа талаарх санал, байр сууриа гишүүд илэрхийлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх нь зүйтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 157 (7654)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

“Зууны мэдээ” сонины цахим захиалгын линк: www.zuuniimedee.mn

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

4 цаг 2 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

4 цаг 5 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

8 цаг 46 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

8 цаг 49 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

13 цаг 11 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15