Leaderships forum-2020: Хэн юу хэлэв?

2020-12-28
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.Бид 2020 оны зочдынхоо онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Эдийн засагч, “Чимид сан”-гийн тэргүүн Ч.Батцогт:  Норвеги улсын тэтгэвэр, нийгмийн даатгалын системийг Монголын хөрсөнд буулгах боломжтой

 

-Санхүүгийн тайлангийн хяналтын систем хангалтгүй ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хороо Хөрөнгийн биржийг хянах биш, тайлангаа гаргаж байгаа компаниудыг хянах ёстой.

-Санхүүгийн тайлан гаргах аргачлал, форматыг ч өөрчлөх шаардлагатай байгаа.

-Олон улсын зах зээлд өндөр өгөөжтэй санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах сан байгуулна.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Батсүх:  Төмөр замаар дэлхийн тээвэр худалдааны гинжин хэлхээнд холбогдлоо

 

-Эхний ээлжинд манай улс дэлхийд тавд орох стратегийн томоохон орд газраа  үндсэн төмөр замын шугамтай холбож чадсан нь том үр дүн.

-Төмөр замаар дан ганц тээвэр худалдаа наймаа хийхээс гадна  хөндлөн огтлолын төмөр зам стратегийн бодлогын гол зангилаа байх ёстой.

-Төсөл 20 жилийн хугацаанд 13.5 их наяд төгрөгийн орлого олж, 3.5 их наяд төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллахаар байна.

МУБИС-ийн дэргэдэх Сэтгэлзүйн үйлчилгээний төвийн эрхлэгч багш, сэтгэлзүйч, доктор, дэд профессор М.Хишиг-Ундрах: Монгол хүнээ судалдаг сэтгэлзүйн үндэсний хүрээлэнтэй болохсон

 

-Дэлхийн улсуудад байгууллага бүхэн шахам сэтгэлзүйчтэй байдаг юм билээ.

-Удам судартай гарамгай улс үндэстэн чинь монгол хүнээ судалдаг дэлхийн жишигтэй лаборатори алга, монгол хүнээ судалдаг дагнасан хүрээлэн институт алга.

-Хамгийн гол нь сэтгэлзүйн боловсрол дутмагаас ямар нэг таагүй асуудалд ээрэгдэхтэйгээ зэрэг өөрийгөө удирдах, хянах чадвараа алдаж янз бүрийн эрсдэлтэй алхам хийдэг.

Хуульч О.Буяннэмэх: Монгол мах, эко хүнсээ дэлхийд

 

 брэнд болгоё -Дэлхий нийтэд махны хэрэглээ өндөр байна. Зөвхөн хоёр хөршийнхөө махны хэрэглээг хангахад л малчдын амьдрах чадамж, улсын эдийн засаг эрс сайжирна.

-Эрүүл махтай гэдгээ баталгаажуулж чадвал хоёр хөрш рүү гадаад зах зээлийн үнэ ханшаар борлуулах бүрэн бололцоотой.

-Дэлхийн зах зээл дээр Монголын экологийн тэнцвэртэй хөрсөнд ургасан хэмээн сурталчлан борлуулъя.

Антропологич, хөгжил судлаач, ШУТИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнэ: Хөгжил судлалын шинжлэх ухаангүйгээр хөгжлийн тухай яриад нэмэргүй

 

-Ер нь гадны орны ямар ч гоё ,сайхан туршлага байгаад тухайн улс оронд шууд хуулагддаггүй.  Энэ бол хөгжил судлалын ухаанаар батлагдсан зүйл.  Хөгжлийн төслүүд нь үйлдвэрлэл л  явуулж байдаг.

-Монголд байгаа маш олон судалгааг шийдвэр гаргах түвшинд ашиглах хэрэггүй.

-Бодит байдал дээр нийгэм, соёл нэг нэгнээсээ өөр, ялгаатай болохоос дээр доор шаталсан тогтолцоонд байдаггүй.

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, хэл судлаач Б.Түвшинтөгс: Монгол бичиг тэр чигтээ монгол хүний  ертөнцийг үзэх үзэл юм

 

-Аливаа хэлийг хэрэглээ болгоход зөвхөн сургалтаар биш хэрэглээний  орчныг бий болгох шаардлагатай. Цахимд кирилл үсгээр бичдэг шигээ монгол бичгээ ашигламаар байна. 

-Их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт монгол бичгийг заавал үзнэ гэж тусгасан байдаг. Гэтэл хэрэгжиж чадахгүй байна.

-Монголоор дэлхийн шинжлэх ухааны бүхий л зүйлийг уншиж, чаддаг байх хэрэгтэй.

“Эрдэнэс Монгол” компанийн Хууль эрхзүйн газрын захирал Б.Сүндэръяа:  Үндэсний баялгийн сан алдсан боломжийг таван жилд нөхнө

 

-Орлогоо иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах арга механизмаараа давхар макро эдийн засгийг хамгаалж байна.

-2008-2012 онд Монголд эдийн засгийн тэсрэлт болоход гаднаас орж ирсэн их хэмжээний мөнгөн урсгалыг эдийн засагтаа зөв шингээж чадсан бол өнөөгийн түвшнээсээ тав дахин өндөр хөгжилтэй байх боломж байлаа.

-Баялгийн сангийн орлогыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын АМНАТ-аас төвлөрүүлнэ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун: Уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, цахим системээр бүрэн хянана

 

-Гэр бүлийн тогтвортой бодлого, нөгөө л хүний хөгжлийн асуудлыг бид өөр түвшинд судлан гаргах шаардлагатай болсон.

-Дэлхий нийтээр хүүхдийн хөгжил, төлөвшилд анхаарч, IQ чадварыг хөгжүүлэхийн сацуу EQ-г хөгжүүлж байна.

-Хурдан морины уралдаанч хүүхдийн хурууны хээн цахим бүртгэлийн системийг 2018 оноос 21 аймаг, нийслэлд нэвтрүүлсэн.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Төр бизнесийн байгууллагуудаа өрсөлдөгч гэж хардаг болжээ

 

-Өнөөдөр төр өөрөө бизнесийн байгууллагынхаа өрсөлдөгч болчихоод байна. 

-Монопол давамгай компаниуд зах зээл дээр ажиллаж байгаа жижиг газруудыг боломжийг булааж байгаа хэрэг мөн.Тэгэхээр үүнийг бид Өрсөлдөөний тухай хууль дээр тусгахаас өөр аргагүй.

-Нэг талдаа хязгаарлаж, нөгөө талаар бизнесийн байгууллагууд, иргэдээ дэмжиж чөлөөт зах зээлийн нийгмийг дэмжих  ийм байдлаар өөрчилнө.

Геронтологийн үндэсний төвийн албаны дарга, анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй гериатр эмч Ч.Одгэрэл:Настны ээлтэй орчин бүрдсэн улсад ахмадууд  дуртай зүйлээ хийж эрүүлээр урт насалдаг

 

-Настан судлал бол  хүүхдийн анагаахын адил хүний амьдралын нэгээхэн мөчлөгт тохиолдох эрүүл ба эмгэгийг судалдаг шинжлэх ухаан юм.
-Ахмад настан судлалын салбар хөгжихөд чөдөр, тушаа болж байгаа хоёрдугаар асуудал нь хүний  нөөц дутмаг байна. 
-Эмнэлгийн оношилгооны чанар өвчтөний эрүүл мэндэд 20 хувь, амьдралын хэв маяг 80 хувь нөлөөлдөг. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн санхүүжилтийг төр өөрөө хариуцах хэрэгтэй

 

-Олон улсад  нүүрсийг хий рүү шилжүүлж утаанаас салсан туршлага бий.

-Улс орны эдийн засгийн суурь салбар учраас тодорхой хэмжээнд дийлэнх хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд төр өөрөө хариуцаж хөгжүүлэх ёстой гэж боддог.

-Байгалийн баялаг, уул уурхайгаас олж байгаа орлогоор эхний ээлжинд суурь дэд бүтэц тухайлбал, эрчим хүчинд хөрөнгө оруулалт хийх  хэрэгцээ шаардлага байна.

Вирус судлаач Ё.Мягмарсүх: Дэлхийн дулаарлаас болж вирус мутацид орж байна

 

-Вирусын генийн мэдээллийн сан хувьсан, илүү тэсвэртэй болж байна.

-Хүний цус улаан, цагаан эсээс бүрэлддэг. Улаан эс хүчилтөрөгчийг биед зөөвөрлөх үүрэгтэй бол цагаан эс дархлаа дэмждэг.

-Вирус халдварлан дамжихдаа удамшлын мэдээлэлд хувьсан өөрчлөгдөж илүү хоруу чанартай болж өвчлүүлэх чадвар нэмэгддэг. Тэгэхээр хүнд дамжихдаа илүү хоруу чанартай, аюултай болсон гэсэн үг.

Театр судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц: Театрын урлагт бодлогын өөрчлөлтүүд чухал байна

 

-Драмын театрын хажууд 2-3 театр байвал өрсөлдөөнтэй, илүү хөгжих боломжтой.

-Театр болгон хажуудаа утга зохиолын ажилтан ч юм уу, урын сангийн эрхлэгч гэсэн орон тоо байдаг юм шиг мөртлөө тогтвортой, жигд ажиллагаатай биш.

-Мэдээлэл, технологи харьцангуй чөлөөтэй хөгжсөн, үзэгчдийн хэрэгцээ шаардлага цаг үеэ дагаад өдөр бүр шинэчлэгддэг хэлбэр хийц, урлалыг шаардаж байна.

ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат: Цахим сургалтыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил нэгдэх хэрэгтэй

 

-Манай улсын хувьд зайн сургалтыг 2000 оны эхэн үеэс хөгжүүлж эхэлсэн байдаг.

-Цаана нь зардал, мөнгө явж байгаа үнэ­тэй технологийг манай залуус үр дүн­тэй­гээр бие даан суралцах боломж бол­гож ашиглах шаардлагатай гэж боддог.

-Цахим сургалтын үр дүн, чанар ямар байх вэ гэдэг удирдан чиглүүлж буй субъектүүд, багш, оюутан, эцэг, эхийн зүтгэл санаачилгаас хамаарна.

Эдийн засагч, судлаач Б.Дөлгөөн: Төрийн чадавхи сулаас хөгжил гацаж байна

 

-Туршлага, технологи нь манайд нэвтрэхгүй байгаа учраас экспортоо солонгоруулж чадахгүй  зогсонги байна.

-Мэдлэгийг хоёр янзаар олж авдаг. Гадаадаас мэргэжилтэн урьж монголдоо эзэмшиж нутагшуулах эсвэл монгол­чуудаа гадагшаа сургаад, эргээд эх орондоо ирж хэрэгжүүлэх хэлбэр.

-Шийдвэр гаргалтад байгаа эрх баригчид хэр бэлтгэлтэй зөв стра­тегитэй оролцоно тэр хэ­рээр  ашиг хүртэнэ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.28 ДАВАА № 251, 252 (6476, 6477)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 18 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 51 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 9 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 9 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин