
Б.ОД
Нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос эхлэн цахимжуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна гэж ХНХЯ-наас мэдээллээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг цахимжуулах төслийн хүрээнд 2020-2024 онд даатгуулагч, иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг цахимаар, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай гаргаж өгөх зэргээр олон төрлийн цахим үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Мөн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл, материалыг цахимаар хүлээн авч шийдвэрлэх боломжтой болно.
Эх сурвалж:www.polit.mn