Б.Баатархүү: Хөл хорионы эхний өдөр 4907 иргэнийг буцааж, 3020 хүнд маск зүүх сануулга өгсөн

2020-12-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Бүх нийтийн бэлэн байдлын өдрүүдэд нөхцөл байдал ямар байсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Энэ сарын 23-ны өдрөөс эхлэн нийслэл хотод хөл хорио тогтоогоод байна. Нөхцөл байдал хэр байна вэ?

-Засгийн газраас нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг арванхоёрдугаар сарын 23-ны 06:00 цагаас нэгдүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.  Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэн ажиллуулах тушаал гарч цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид болон ДХИС сонсогчид хорио цээрийн дэглэм сахиулах, нийслэлээс гарах, орох хяналтын цэгүүдэд 4000 орчим алба хаагчид машинт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. 

-Үүрэг гүйцэтгэх хугацаанд гарч буй хүндрэл, бэрхшээл байна уу?

-Нийтлэг илэрч байгаа зөрчил нь иргэд өмнөх QR кодтой хөдөлгөөнд оролцох, мөн шинэчилсэн QR кодоо авсан хэдий ч зориулалтын бусаар хөдөлгөөнд оролцох, хүн тээвэрлэх, онцын шаардлагагүйгээр гэрээсээ гарч бүлэг, бөөгнөрөл үүсгэх зэрэг зөрчил гаргаж байна. Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн эхний өдөр буюу 23-нд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид зөвшөөрөгдсөн 15 байгууллага, үйл ажиллагаанд хамааралгүй, зорилго тодорхойгүй 4907 иргэнийг гэр лүү нь буцааж, 3020 иргэнд амны хаалт хэрэглэх талаар сануулсан, эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай 900 иргэнийг эмнэлэг рүү явуулсан байна.. Хөл хорио тогтоож байгаа нь иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас,  аюулгүй байдлын төлөө хийж байгаа ажил гэдгийг иргэн бүр ухамсарлаж, хариуцлагатай байхыг уриалж байна.

-Хязгаарлалт тогтоосон хэдий ч замын хөдөлгөөний ачаалал урьдынх шиг буурахгүй байна. Энэ юутай холбоотой вэ?

-15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд эдгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад тодорхой тоогоор НЗДТГ-аас QR код шинээр олгож байгаа. Гэтэл иргэд QR кодгүй хөдөлгөөнд оролцох, QR кодтой хэдий ч үндсэн чиглэлээсээ өөр зорилгоор хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байнаХалдварт өвчин та биднийг ялгахгүй тиймээс иргэд маань Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэн гэртээ байж, шаардлагатай тохиолдолд гэрээс гарч байгаа бол амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барьж оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 18 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 51 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 9 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 9 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин