Цар тахлын үед онлайн худалдаа хийхдээ юуг анхаарах вэ

2020-12-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

COVID-19 халдвар дотооддоо алдсан тоо 1000 давж, өнөөдрөөс /12.23/ эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-нийг хүртэл хатуу хөл хорио тогтоосон билээ. Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үеэс эхлээд  цахим худалдааны томоохон платформууд траффик хэрэглээг ихэсгэж байгаа нь хэрэглэгчдийн худалдан авах хэрэгцээг аюулгүйгээр хангаж байгаа юм. Үүний зэрэгцээ бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд  орлого олох боломжоор хангаж байгаа юм.

Цар тахлын үед манай улсад төдийгүй дэлхийд дахинд дэлгүүр хэсэхээс илүү онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалж авдаг хүмүүсийн тоо жил ирэх бүр өссөөр байгаа юм. Тэгвэл иргэд онлайн худалдан авалт хийхдээ юунд анхаарах ёстой талаар зөвлөмж бэлтгэлээ.

Бараа бүтээгдэхүүний гадаад үзэмжинд хууртахгүй байх

Цахим дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн компьютерын цаанаас маш цэвэрхэн, өө сэвгүй харагдаж, хүний харцыг ихэд булаадаг. Тиймээс зарим худалдан авагч өөрт хэрэгцээтэй эсэхээс үл шалтгаалан тэр дор нь захиалах нь бий. Гэвч худалдан авагчдын анхаарлыг татаж, тухайн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд түүний ард зураг авалтын бүтэн баг ажиллан, дизайн зохиомжийг нь төлөвлөж, өнгө дүрсийг нь сэргээн, хэрэглэгчдэд хамгийн сайхнаар харагдуулах боломжит бүх хувилбарыг ашигласан гэдгийг та санах хэрэгтэй.

Сошиал нөлөөлөгч буюу троллуудад итгэх хэрэггүй

Сүүлийн үед сошиал нөлөөлөгчид цахим хуудсаараа дамжуулан маркетинг хийх нь элбэг болсон. Олны танил хэн нэгэн аливаа брендийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тухайгаа хуваалцахад л охид, эмэгтэйчүүдийн анхаарал татаж, худалдан авалтад нөлөөлдөг. Гэвч нөлөөлөгч захиалагч байгууллагаасаа цалин авч, тухайн бүтээгдэхүүнүүдийг борлуулахын тулд ажиллаж байгаа гэдгийг санаарай. Цахимаар харуулсан бүтээгдэхүүн бодит байдлаас зөрүүтэй ч байж болох юм.

Худалдаа хийх гэж буй вэбсайтаа шалгж, нягтлах

Онлайн бизнесийн платформд цахим гэмт хэрэг гарах нь цөөнгүй учраас худалдан авалт хийх гэж буй вэбсайтаа мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, найдвартай эсэхийг сайтар нягтлаарай. Сүүлийн үед бусдын нэрийг барьж, хуурамч хаяг нээн хэрэглэгчдийг хуурах тохиолдол элбэг болсон. Тиймээс худалдан авалтаа баталгаажуулахаас өмнө тухайн вэбсайтын талаарх мэдээллийг цуглуулах нь кибер гэмт хэргээс сэргийлэх эхний алхам юм шүү.

Төлбөрийн аюулгүй байдлаа хангах

Вебсайтын найдвартай байдлыг шалгахаас гадна төлбөр, тооцооны аюулгүй байдалд анхаарах нь зүйтэй юм. Хэрэглэгчид худалдан авалт хийх бүрдээ өөрсдийн картын мэдээллийг оруулах нь тийм ч тохиромжтой биш. Учир нь, худалдан авалт хийсэн онлайн дэлгүүрт таны картын мэдээлэл хадгалагдсан байх магадлалтай. Түүнээс гадна аливаа асуудал үүссэн тохиолдолд мөнгөө буцааж нэхэмжлэх эсвэл төлбөрийн баримтаа авахад хүндрэл үүсэх эрсдэлээс сэргийлж, урьдчилан лавлаж асуухаа мартуузай.

Найдвартай хүргэлтийн үйлчилгээтэй эсэхэд анхаарах

Онлайн дэлгүүрийн гол онцлог нь үйлчлүүлэгч дэлхийн хаанаас ч, хэзээ ч бараа бүтээгдэхүүнээ захиалан авах боломжтой. Энэ нь маш том давуу тал боловч бид хүргэлтийн үйлчилгээг зайлшгүй харгалзан судлах шаардлагатай юм. Ихэнх онлайн дэлгүүрүүд бараагаа тодорхой хугацааны дараа таны гарт хүргэж өгдөг. Ингэхдээ буруу хаягаар очих, замдаа хаа нэгтээ төөрөх, ирэх ёстой хугацаанаасаа хожимдох зэрэг олон эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс үйлчлүүлэгчид захиалсан барааныхаа хүргэлтийн үйл явц, аюулгүй байдалд санаа тавьж, хаяг болон хугацаагаа сайтар нягтлаарай.

Хэрэглэгчдийн сэтгэгдлийг унших

Худалдан авагчид хамгийн найдвартай, найрсаг харилцаатай, баталгаатай онлайн дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсэх нь тодорхой. Тиймээс хэдэн вэбсайтын үйлчилгээг харьцуулан судалсны эцэст сонголтоо хийх нь зүйтэй. Юун түрүүнд өмнөх хэрэглэгчдийн сэтгэгдлийг унших нь хамгийн эхний чухал алхам юм. Ингэхдээ тухайн сэтгэгдлүүд жинхэнэ, хуурамч эсэхийг нягталж, ямар хаягаас юу бичсэн байгааг орж хараарай. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж нь онлайн дэлгүүрийн маркетингийн чухал хэсэг юм.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

3 цаг 4 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

3 цаг 6 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

3 цаг 8 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

3 цаг 8 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

17 цаг 12 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

17 цаг 12 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

17 цаг 12 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Өчигдөр 17 цаг 51 мин