Хүүхдийг урлаг, соёл, өв уламжлалаар хүмүүжүүлэх төв байгууллаа

2020-12-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Монгол хүнийг төлөвшүүлэн, тулхтайгаар сайхан амьдрах чадамжтай болгох, боловсролын уламжлалаас сайныг нь хадгалан орчин цагийн хэрэгцээ, шаардлага сорилтод нийцүүлэн хөгжлийн төлөө хамтдаа тэмүүлэх зорилготой “Монголын боловсролын уламжлан шинэчлэгдэх төв” үүдээ нээлээ. Зөв монгол хүнийг төлөвшүүлэхийн тулд сургуулийн өмнөх боловсролоос эхлэн бага, дунд, ахлах анги, их сургуулийн хөтөлбөрт үнэ цэнтэй агуулгыг шингээн, гойд анхаарах хэрэгтэй учраас СЭЗИС болон “Эрхэм баян эрдэм” бүрэн дунд сургууль, “Чадамжид суурилсан шаталсан виртуаль нээлттэй төв” зэрэг байгууллага хамтран энэ төвийг нээж, нэрэмжит танхимтай болгож буй юм.

Нээлтийн ажиллагаанд тус төвийн гүйцэтгэх захирал, СЭЗИС-ийн Хамтын ажиллагаа, Бизнес хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Батжаргал, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, “Багшийн туслах” ХХК-ний захирал Ж.Лхагвасүрэн болон албаны хүмүүс оролцлоо.

“Монголын боловсролын уламжлан, шинэчлэгдэх” төвийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал “Монгол хүн сайхан амьдрах суурь нь сургуулийн өмнөх болон бага боловсролыг ёс журамтай болгох, дунд ангид ёс жудагтай, ахлах ангид ёс зүйтэй болгох зарчим дээр суурилна” хэмээн онцоллоо.

Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн “Манай яамны чиглэл гол зорилгод багтаж байгаа соён гэгээрэл, урлагийн боловсролыг хөхиүлэн дэмжиж, зөв хүн бий болгохыг хамтатган дэмжсэн төвийг нээж байгаад баяр хүргэе. Урлагийн боловсролтой болсноор суурь боловсролдоо илүү шамдаж, маш богино хугацаанд мэдлэг, чадвараа ахиулах хөшүүрэг болдог онцлогтой.  Зөв замаар, нэг чигтэй, нэгдсэн бодлоготой яваа учраас энэ төвийн үйл ажиллагаа Монголын боловсролын системд гүүр болж, дэлхийн өнцөг булан бүрд хүрнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Цаашид энэ төв нь цахимаар сурч буй оюутнуудад холбоо харилцаагаа бэхжүүлэх гүүр болохын зэрэгцээ СЭЗИС-ийн харьяа ахлах сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг мэргэжлийн урлагийн байгууллага, музейн тоглолт, үзвэр, соёлын хөтөлбөрт хамруулж, Монголын соёл уламжлал, урлагийн үнэт зүйлийг таниулан сурталчлах үйл ажиллагааг СЭЗИС-ийн нээлттэй интерпренер боловсролын төвийн “Монголын иргэншсэн хүмүүн” хөтөлбөрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх юм. Түүнчлэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, менежментийн чиглэлээр богино, дунд хугацааны алсын зайны сургалт зохион байгуулж соёл, урлагийн салбарын ажилтнуудыг чадавхжуулж, Монголын соёлын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой аж.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 40 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 13 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 31 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 31 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин