Хардэл жанжин бэйс, хүлэг шинжээч, зураач, бичгийн их түшмэл  өвгөн ноён М.Пүрэвжав

2020-12-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

А.ДОРЖХАНД

Халхын Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу ноён, Хардэл жанжин бэйс, хүлэг шинжээч, зураач олноо “Өвгөн ноён” хэмээн алдаршсан Пүрэвжав нь 1844 онд Бишрэлт вангийн хошууны Хужирт хэмээх газарт бэйс Минжүүрдоржийн хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Сэцэн хан аймгийн халх дорно замын дундад адгийн нутагт Бишрэлт вангийн хошууг халхын анхны Сэцэн хан Шолойн ууган хөвүүн Мацигарын хүү Дарь анх захирч Дарийн ахмад хүү Ахай Цэмбэлдарийн гутгаар хүү Равдан, Равдангийн хоёрдугаар хүү Ядамжав, Ядамжавын ахмад хөвүүн Гүнцогжав, Гүнцогжавын дөрөвдүгээр хүү Юндэнбазар, Юндэнбазарын ахмад хөвүүн Минжүүрдорж, Минжүүрдоржийн хоёрдугаар хүү Пүрэвжав, Пүрэвжавын хөвүүн Доржцэрэн нар тус хошууг угсаа залгамжлан ноён суусан түүхтэй.

Өвгөн ноён М.Пүрэвжав нь бага наснаасаа Монгол, Манж, Төвөд бичиг, урлахуйн болоод морь шинжих арга ухаанд суралцсан. 1885 онд эцгийн хэргэмийг залгамжлан хошуу захирахын зэрэгцээ хурдан морь уях, хурдлуулах, шинжих, сойх эрдмийг гайхалтай эзэмшсэн хүн байв. Энэ ноёны талаар адуу судлаач түүхийн ухааны доктор Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай гуай анхлан судалж "Түмний эх", "Хардэл жанжин бэйс" ном гаргажээ. Өвгөн ноён М.Пүрэвжав нь Хардэлийн удамт хурдан адууг сонгон үржүүлж XX зуунд халх даяар дуурсгасан хурдан удмын адууг бий болгожээ.

Хардэл жанжин бэйс өвгөн ноён нь морь шинжиж сойхоос гадна морьдоо зурж бүтээл туурвидаг уран бүтээлч, сэтгэгч, бичгийн том төлөөлөгч хүн байжээ. Тэрээр 1885-1909 он хүртэл хошуу ноёны хэргэм зэргийг залгамжлаад насжиж хууч өвчинтэй болсон учир хүү Доржцэрэнд тушаалаа шилжүүлсэн байна. Монголын хурдан морины уралдааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэн тэргүүнд Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав бичигддэг. Тэрээр өөрийн дэргэд тухайн үеийн хамгийн шилдэг хурдан морь уяач, унаач, шинжээчдийг бий болгон сургаж, хурдан морь үржүүлэх, уяж сойх ажилд бодлоготой хандаж, өөрийн хүч хөдөлмөрөөр Галшар адуу хэмээх хурдан удмыг бий болгосон билээ. Галшар адуу нь олон үе дамжин хурдалж, үндэсний их баяр наадмын түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн төдийгүй бусад Монголын бүх нутгаар өргөн тархаж, хурдны олон угшил үүсэхэд нөлөөлсөн байна.

Хэнтий аймгийн музейн сан хөмрөгт М.Пүрэвжавын эдэлж хэрэглэж байсан бичгийн янтай, луун болон одон хээтэй мөнгөн аяга /дарьганга хийц/, хялгасан бийрээр зурж үлдээсэн алдарт хурдан хүлгүүдийн зурагны хуулбар, галтай ланз болон энгийн ланз тамга, түүний зурсан “Хошуу наадам” хэмээх зураг эх хувилбараараа хадгалагддаг болно.

Эх сурвалж www.polit.mn

Балжинням
Гоё
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 36 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 9 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 27 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 27 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин