Олон Улсын Санхүүгийн Корпорациас Монгол Улсын бизнесийн орчин, ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор М-Си-Эс группт зээл олголоо

2020-12-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Улаанбаатар, Монгол Улс, 2020 оны 12-р сарын 18 - КОВИД-19 цар тахалд дэлхий нийтээр нэрвэгдэж буй энэ үед Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-аас Монголын бизнесийн орчныг дэмжих стратеги зорилтын хүрээнд, М-Си-Эс Группт 130 сая ам.долларын урт хугацаатай зээл олголоо. Бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг, 10 мянга гаруй ажилтантай, 20 мянга орчим жижиг дунд бизнес харилцагч, ханган нийлүүлэгчээр нь ажилладаг тус группт энэхүү зээлийг олгон цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалан, хөрөнгө оруулалтуудыг зогсоолгүй үргэлжлүүлэх боломж бүрдүүлснээр Монгол Улсын эдийн засагт чухал дэмжлэг болж байгаа юм.

 М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр “М-Си-Эс Групп нь ОУСК-тай олон жилийн турш найдвартай харилцаж ирсэн сайн түүхтэй. Энэ удаагийн зээл нь цар тахлын хүнд үед ард иргэдээ чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр таслалгүй ханган, хөрөнгө оруулалтуудаа үргэлжлүүлж, ажлын байраа хадгалахад нэн чухал шаардлагатай, цагаа олсон санхүүгийн дэмжлэг болж байна” гэж уг зээлийн ач холбогдлыг өндрөөр үнэллээ.

М-Си-Эс Групп нь эрчим хүч, инженеринг, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй компанийн 10 мянга гаруй ажилтантай, Монгол Улсын хамгийн том ажил олгогчдын нэг билээ. Түүнчлэн тус групп нь 20 мянга гаруй харилцагч, ханган нийлүүлэгчтэй бөгөөд тэдгээрийн дийлэнх нь жижиг дунд бизнес эрхлэгчид юм. Өнгөрөгч 2019 онд гэхэд М-Си-Эс Групп нь дотоодын 3,500 орчим аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс 450 сая ам.долларын бараа, ажил үйлчилгээг худалдан авсан байна.

 ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов “Монголын эдийн засагт КОВИД-19 цар тахал хүндээр нөлөөлж байгаа энэ үед бизнесийн байгууллагуудыг богино болон урт хугацааны санхүүжилтээр хангах нь амин чухал ач холбогдолтой. Эгзэгтэй энэ цаг үед бизнесийн системийн хувьд чухал үүрэгтэй компанид зээл олгож байгаа нь ОУСК-ийн зүгээс цар тахлыг эдийн засгийн эрсдэл, хүндрэл багатай даван туулахад Монгол Улсыг тууштай дэмжих бодлогын тод илрэл юм”  гэлээ.

 

ОУСК-ийн тухай

Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох ОУСК нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжихэд төвлөрч ажилладаг хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөгжиж буй орнуудад шинэ зах зээл болон боломжууд бий болгохын төлөө хөрөнгө санхүү, мэдлэг туршлагаа зориулан ажиллаж байна. 2020 оны санхүүгийн жилд бид хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компаниуд болон санхүүгийн байгууллагуудад нийт 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, улмаар хувийн хэвшлийн хүчээр нэн ядуурлыг арилгах, хүртээмжтэй хөгжлийг дэмжихийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org сайтаас авна уу.

 М-Си-Эс Группийн тухай

1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс Групп нь шилжилтийн он жилүүдэд олон салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тогтвортой хувь нэмэр оруулж ирсэн үндэсний томоохон компани юм. Эрчим хүч, инженеринг, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа эрхэлдэг тус группийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mcs.mn цахим хуудаснаас авна уу.

 

Эх сурвалж: ОУСК-ийн хэвлэл мэдээллийн алба

 

DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

17 цаг 9 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

17 цаг 9 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

17 цаг 9 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин