Орхон аймаг: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг PCR шинжилгээнд хамруулна

2020-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ДОЛЖИНЖАВ

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдварын шинэ голомт бүртгэгдсэн. Энэ эмнэлгээр үйлчлүүлсэн 10 хүн Орхон аймагт ирснийг тандалт судалгаагаар тогтоосон байна. Тиймээс тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдээс PCR шинжилгээ авна гэж Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр мэдээллээ.

Энэ талаар Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг “Орхон аймагт сүүлийн 11 хоногт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Аймгийн хэмжээнд халдвартай нь батлагдсан 25 иргэн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг рүү шилжсэнээс 11 хүний эмчилгээ үргэлжилж байна. Батлагдсан тохиолдуулын 14 нь эдгэснээс 10 нь орон нутагтаа ирж, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Баянзүрх дүүрэгт халдвар кластер хэлбэрээр тархсан тул аймгийн хэмжээнд тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Орхон аймагт ирсэн 3346 иргэнээс урьдчилсан байдлаар 2250 орчмыг нь тандалт судалгаанд хамруулсан. Эдгээр иргэдийн дотор Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд цөөнгүй байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 40 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 13 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 31 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 31 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин