БЗД-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Сүхбаатар дүүрэг рүү шилжүүллээ

2020-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэнээс өчигдөр орой /2020.12.16/ коронавирусын халдвар илэрч тус эмнэлгийг бүрэн хамгаалалтад авсан юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Шинээр халдвар илэрсэн хоёр хүн нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэд юм. Тухайн иргэдийг эмнэлэгт хэвтэх үед түргэвчилсэн тестээр оношлоход хариу сөрөг гарч байсан бол хэвтсэнээс хойш 4-5 хоногийн дараа халдвартай нь батлагдлаа.Халдварын нууц үедээ эмнэлэгт хэвтсэн гэсэн үг. Халдварыг цааш тараахгүйн тулд яаралтай арга хэмжээ авч 200 гаруй хүнийг гэр гэрт нь тусгаарлан ажиллаж байна” гэв.

Тэгвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсээс халдвар илэрсэнтэй холбогдуулан тусламж үйлчилгээг Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-наас зохицуулжээ.  Ингэхдээ амбулаторийн тусламж үйлчилгээ, жирэмсний хяналт, үзлэг оношилгоо, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн төвүүдээр хэвийн явагдана. Харин зөвхөн хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг зохицуулсан байна. Баянзүрх дүүргийн иргэд Баянзүрх дүүргийн 100 ортой эмнэлэгт үзүүлнэ. Насанд хүрэгчдийн 80 ор, хүүхдийн 20 ор бэлэн бий. Хэрэв тоо нь ихэсвэл Энэрэл эмнэлэг болон АШУҮИС-ийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Гемодиализын тусламж үйлчилгээ авдаг найман иргэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлнэ. Мөн БЗД-ийн иргэд яаралтай тусламж шаардлагатай, түргэн тусламжийн үйлчилгээ авах бол Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 40 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 13 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 31 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 31 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин