Яамдын бүтэц: Хөдөлмөрийн яамыг халамжийн яам болгох уу

2020-12-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

У.Хүрэлсүхийн Засгийн газар зарим яамдын бүтцийн асуудлыг хэлэлцэж эхлээд байна.  Тэгвэл энэ долоо хоногт болох хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны шинэ бүтцийг сайд нь танилцуулах сурагтай.

2012-2016 онд Хүн, амын бодлого, нийгмийн хамгааллын, Хөдөлмөрийн гэж хоёр яамтай байсныг цомхон чадварлаг бүтэцтэй байх нь зүйтэй хэмээн эрх баригч үзэж, хоёр яамыг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг байгуулсан. Нэрийг нь өгөхдөө ч чамгүй их хэлэлцэж тэргүүлэх чиглэл нь хөдөлмөр байна гэдэг утгаар сонгосон гэдэг.  Хөдөлмөрийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгосон салбарын сайдаар нь Н.Номтойбаяр ажилласан.  Түүний хувьд яамны бүтцээ цомхон, чадварлаг байлгах, мөн хөдөлмөрийн чиглэлд анхаарсан бодлогыг илүүд үзэж байсан гэхэд болно.  Яамны бүтцээ цомхон чамбай батлуулж ажиллав.   Тухайлбал,

1. Төрийн захиргааны удирдлагын газар/Санхүү, Гадаад хамтын ажиллагаа, Хуулийн гэсэн гурван хэлтэстэй/

2.Бодлого төлөвлөлтийн газар/Хөрөнгө оруулалт, Нийгмийн хамгааллын, Хөдөлмөр эрхлэлтийн гэсэн гурван хэлтэстэй/

3.Хүн амын хөгжлийн газар/Гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настны, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэсэн хоёр хэлтэстэй/

4.Хөдөлмөрийн эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар/Мэргэжлийн боловсрол сургалтын гэсэн нэг хэлтэстэй/

5.Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар/Хөдөлмөрийн аюулгүй байдлын гэсэн нэг хэлтэстэй/

6.  Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар/Нийгмийн даатгалын, Нийгмийн халамжийн гэсэн хоёр хэлтэстэй/

7.Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газартай ажиллаж байв.

Түүний дараа Н.Номтойбаяр сайдын ажлыг УИХ-ын гишүүн С.Чинзориг  авсан.  Сайд очоод мэргэжлийн боловсрол сургалтын бодлого зохицуулалт, Санхүү, хөрөнгө  оруулалтын хоёр газрыг шинээр байгуулж, гурван хэлтэс татан буулгасан. Халаа сэлгээ хийгээгүй гэдэг.  Мөн газар хэлтсийн дарга нарыг өөрчлөөгүй, шинэ байгуулсан газрын дарга нарыг ч ажил хариуцаж байсан хуучин хүмүүсээр нь тавьсан.   Тэгэхээр энэ хоёр сайдын үед  ХНХЯ харьцангуй тайван, тогтвортой ажилласан гэхэд болно. 

Харин одоогийн сайд А.Ариунзаяа нэлээд хөдөлгөөн хийж байгаа сурагтай байна. Ингэхдээ хөдөлмөрийн гэх тодотголыг халамжийн  болгоход чиглэсэн өөрчлөлтүүдийг хийх гэнэ.  Түүнийхээр бол,

  1. Бодлого төлөвлөлтийн газар /Мэдээллийн технологи, цахим хөгжлийн хэлтэс,  Судалгаа, статистикийн хэлтэстэй/
  2. Төрийн захиргааны удирдлагын газар /Хуулийн хэлтэс, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Олон нийттэй харилцах хэлтэстэй/
  3. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтэс, Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэстэй/
  4. Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
  5. Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
  6. Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
  7. Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэстэй/
  8. Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй/
  9. Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газартай байх юм байна.

Өөрөөр хэлбэл, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гэсэн хоёр газар шинээр байгуулжээ. Ингэснээр ХНХЯ есөн газрын дарга, 11 хэлтсийн даргатайгаар үйл ажиллагаа явуулна гэсэн бүтэц оруулж байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

 

 

 

 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

18 цаг 4 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

18 цаг 4 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

18 цаг 4 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12