Японд суралцах, ажиллах виз авсан 1200 иргэнийг хүргэнэ

2020-12-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Манай улс Улаанбаатар хот болон зургаан аймаг халдварын голомтоор бүртгэгдээд буй. Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт халдварын томоохон голомт үүссэн, дэгдэлтүүдийн дараа Сovid-19 алаг цоог байдлаар өвчлөл бүртгэгдэх тохиолдол бий. Тэгвэл сүүлийн 24 цагийн хугацаанд 8574 хүнд шинжилгээ хийснээс таван хүнээс COVID-19 илэрч нийт батлагдсан тохиолдол 912, дотоодынх 459 болов. Эдгээр таван тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн бөгөөд бусад газарт халдвар нэмэгдээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан буюу гэр бүлийн хүмүүсийн 2-3 дахь удаагийн давтан шинжилгээний хариу эерэг гарлаа. Сүүлийн 24 цагт Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Дорноговь аймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Амгалан гаалийн ажилтны ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойрын болон хоёрдогч хавьтлын 200 гаруй хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Үүнээс гаалийн 150 гаруй ажилтнаас СOVID-19 илрүүлэх шинжилгээ авахад сөрөг гарсан. Амьсгалын замын халдвар томуу, томуу төст өвчний дэгдэлттэй СOVID-19 давхцаж байгаа тул ямар нэгэн амьсгалын замын шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй. Аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа нээж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, эрүүл мэндийн тандалт хийх, ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл буцаах, гэрээр ажиллах боломжтой бол цахимаар ажиллах зэрэг хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй” гэдгийг онцоллоо. Эмчлүүлэгчдийн хувьд ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 519 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд нэг, хүндэвтэр таван хүн байгаа бол хүндэвтэр 75, хөнгөн 438 хүн байна. Халдварын голомтод ойрын хавьтлын 1186 хүнээс 685 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусчээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын долоон утсанд 8208 хүн хандаж, эрүүл мэндийн зөвлөмж авсан байна.

Ээлжит мэдээлэлд ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг оролцож тусгай үүргийн онгоц болон боомтуудтай холбоотой мэдээллийг өгсөн юм. Тэрээр “УОК-ын шийдвэрээр арванхоёрдугаар сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр товлосон ч иргэдийн хүсэлтээр Франкфурт рүү нэмэлтээр дахин нислэг үйлдэхээр болж, нийт дөрвөн удаагийн нислэг товлоод байна. Энэ сарын 17-нд Франкфурт рүү нислэг товлосон. Урьдчилсан байдлаар 720 гаруй иргэн эх орондоо ирнэ. Арванхоёрдугаар сарын нислэгээр 17 улсаас 100 орчим иргэн санхүүгийн хүнд нөхцөлд орсныг Элчин сайдын яамандаа мэдэгдсэн. Энэ хүрээнд гадаадын 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тийзийг нь худалдан авч өгөх, тусгаарлах байрны зардлыг нь даах зэрэг зохицуулалт хийхээр энэ сард төлөвлөсөн. Цаашид тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлнэ. Монгол Улсаас гадаад улс руу зорчих хүсэлтэй урт хугацааны визтэй иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж, тусгай үүргийн нислэгээр зорчих боломж олгож байна. Арваннэгдүгээр сараас хойш Япон улсад суралцах, ажиллах виз авсан 1200 иргэнийг Токио руу хүргэнэ.  Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 19, 20-нд нислэг үйлдэхээр товлоод байна. Арванхоёрдугаар сарын 20-ны нислэгээр Японоос иргэдээ татахдаа гуравдагч улсаар дамжин АНУ, Австралиас эх орондоо ирэх иргэдийг татах зохицуулалт хийж байгаа юм. БНХАУ-д зорчих хүсэлтэй, тус улсын иргэдтэй гэр бүл болсон иргэдийн асуудал яригдаад удаж байна. Тус улсаас хилээр нэвтрүүлэх иргэдийн асуудал хойшилж байгаа. Гэхдээ энэ асуудлаар БНХАУ-ын Элчин сайдын яамтай ярилцаж байна. Мөн БНСУ-аар транзит хийх хоригтой холбоотойгоор тус улсаар болон тусгай үүргийн нислэгээр гуравдагч улс руу дамжин нисэх хүсэлтэй иргэдийн зорчих боломжтой чиглэлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ са­рын 25-нд Сөүл рүү хийх нислэгээр гуравдагч орон луу зорчих хүсэлтэй иргэ­дийн мэдээллийг МИАТ компани нэгтгэж, БНСУ-ын талтай ярилцаж, дамжин өнгөрөх зөвшөөрөл авахаар төлөвлөж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.15 МЯГМАР № 239 (6464)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 46 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 19 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин