Цианид натрийн уусмал гоожсоныг аюулгүй болгожээ

2020-12-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯР

“Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь уурхайн үйлдвэрийн талбайд 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөө 110 мм-ийн хоолой задарчээ. Тэрхүү хоолойгоор урсдаг бага агууламжтай буюу литр тутамд 0.06-0.07 гр буюу 63-70 ppm концентрацтай цианид натрийн сулруулсан уусмал хэсэг талбайг хамарч гоожсон байна. Тухайн үед ажиллаж байсан үйлдвэрийн ажилчид шугам хоолойд гарсан гэмтлийг хугацаа алдалгүй илрүүлж, урсгалыг зогсоон орчныг бүрэн аюулгүй болгосон байна. Гэмтэл гарсан газарт “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийнхан, Завхан аймгийн хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд ажиллаж, хяналтын цооног, хөрснөөс дээж авсан байна. Ингээд шинжилгээний дүн гартал уурхайн үйл ажиллагааг түр зогсоожээ.
Албаны эх сурвалжийн мэдээллээр уг нь “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн ТЭЗҮ-д 300 ppm буюу нэг тонн усанд 300 грамм цианид агуулагдахаар норм заасан. Харин дээрх гоожсон уусмал нь үүнээс багасгаж сулруулсан, нэг тонн усанд 63-70 грамм цианидын агууламжтай байжээ. Түүнчлэн энэхүү цианид натрийн сулруулсан уусмал “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн уурхайн хамгаалалт бүхий нягтаршуулсан талбайд гоожсон байна. Хамгаалалттай нягтаршуулсан талбайг бэлдэхдээ энэ мэтээр уусмал хөрс рүү нэвчихээс сэргийлж олон дахин индүүдэж дагтаршуулаад дээр нь геоспитетик шавран үе буюу бентонит материал дэвсдэг. Энэ нь чийг авахаар бетон болдог байна. Өөрөөр хэлбэл, “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн боловсруулах үйлдвэрээс нуруулдан уусгах талбай хүртэл уусмал түгээх шугам буюу хоолой явдаг. Энэ дагуу дээр хэлсэн хамгаалалт бүхий нягтаршуулсан талбайг бэлдсэн байдаг. Нэмэлт хамгаалалттай ийм талбайгаас гадна ер нь л уурхайн үйл ажиллагааг явуулдаг бусад хэсэгт ч хөрсийг олон дахин индүүдэж хатуу нягтаршуулж, доош ус нэвчүүлэхгүй болгож дагтаршуулсан байдаг юм байна.
Мөн тухайн үед гадаа -20 хэмийн хүйтэн байсан учраас нягтаршуулан хамгаалсан талбайд гоожсон сулруулсан уусмал асгарсан даруйдаа хөлдсөн байна. Ингэснээр уурхайн Аюулгүй ажиллагааны баг газар дээр нь цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч чадсан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 46 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 19 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин