
Т.САЙХАН
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаатай холбогдуулан 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс ажиллаж эхлэх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг баталжээ. Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг юм байна.
Эх сурвалж:www.polit.mn