Б.Ананд: Одоогоор 6.675 зээлдэгчийн зээлийн нөхцөлд өөрчлөлт ороод байна

2020-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас ипотек болон хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байгаа билээ. Шийдвэрийн хэрэгжилтийн  явц ямар байгаа  талаар  Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн захирал Б.Анандаас тодруулав.

 

-Зээлийн эргэн төлөлтөө хойшлуулахаар хэчнээн иргэн хүсэлтээ гаргаж үүнд хамрагдаад байна вэ?

-Мөнгөний бодлогын хорооны арваннэгдүгээр сарын 23 нд хуралдсан ээлжит бус хурлаар зээлийн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэрийг дахин үргэлжлүүлж, долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл мөрдүүлэхээр болсон. 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны Монголбанкны хурлын шийдвэрээс хойш 10.125 зээлдэгчийн 97.3 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан байна.

-Зээлийг төрлөөр нь ангилж тодруулна уу?

-Банкууд 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар нийт 98.504 зээлдэгчийн 879.6 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан. Энэ нь нийт хэрэглээний зээлийн багцын 20.4 хувийг бүрдүүлж байна. Нөхцөл өөрчилсөн зээлдэгчдийн тоо сүүлийн долоо хоногуудад эрс нэмэгдэж арванхоёрдугаар сарын 4-ний тайлант долоо хоногт 6.675 зээлдэгчийн 66.3 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 93.5 хувиар өссөн байна.

-Хэзээнээс эхлэн зээл нь доголдсон зээлдэгч энэ шийдвэрт хамрагдах вэ?

-Хэрэгжих хугацааг дээр хэлсэнчлэн 2021 оны долдугаар сарын 1 ний өдрийг хүртэл гэж заасан учраас энэ хугацаанд цар тахлаас шалтгаалан эргэн төлөлт нь доголдсон зээлийн хүсэлтийг банкууд хүлээж авах юм. Энэ шийдвэр нь зээлийн үлдэгдэл хугацаа нь 30 сараас их байгаа, эсвэл хугацаа сунгахад 30 сараас хэтрэхээр байгаа зээлдэгчдэд үйлчлэх юм. Харин 30 сараас доош буюу зохистой түвшинд байгаа зээлдэгчид угаасаа банкиндаа хандаад хугацаагаа сунгаад явах боломжтой.

- Хэрэглээний зээлийн хугацааг сунгахад хүү хуримтлуулах уу?

-Хэрэглээний зээлийн эх үүсвэр нь банкнаас гарч байгаа учир хүүг хуримтлуулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 51 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 24 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 42 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 42 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин