Гэр хороололд инновацийн үйлдвэрлэл хөгжиж байна

2020-12-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

 Улсын нийслэлийг нэг төвт хотоос олон төвт хот болгож, зургаан дэд төвд тулгуурлан хөгжүүлэх төлөвлөгөө гараад багагүй хугацаа өнгөрч байна.  Төрийн ажил залгамж чанартай байх учиртай. Чухам ийм учраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд дэд төвүүдийг байгуулж буй юм.

 Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. Төслийн нэгдүгээр үе Сонгинохайрхан дүүрэгт амжилттай хэрэгжиж байна.  Тэнд Баянхошуу бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн дэд төв байгуулагдаж, гарааны компани, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн өрсөлдөх чадвар бүхий компаниудыг бий болгох үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн Баянхошуу бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн дэд төв нь стартапп, гарааны бизнесийг дэмжих зорилгоор үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөхөд дэмжлэг үзүүлэх, мөн гарааны бизнесийг бойжуулах инкубаторын хөтөлбөрийн хүрээнд сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөх үйлчилгээ, менторийн үйлчилгээ зэрэг арга хэмжээнүүдээр дамжуулан менежмент, санхүү, маркетинг, зохион байгуулалт, татварын талаар системтэй мэдлэг олгож байгаа юм.  Түүнчлэн мэдээллийн технологийн сургалт, хэвлэлийн эх бэлтгэл, видео бичлэг монтажлах зэрэг шаардлагатай нэмэлт сургалтуудыг ч тогтмол компьютерын лабораторит зохион байгуулж ажилладаг.  Дэлхийд хүчээ авч буй дундын оффисын үйлчилгээг алслагдсан бүсийн оюутан залууст дэд төвүүдээр дамжуулан хүргэж байгаа нь онцлог юм.

Түүнчлэн Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд 240 ортой хүүхдийн цэцэрлэг, Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийг ашиглалтад оруулсан. Мөн Олон нийтийн хөгжлийн төв, спорт цогцолбор, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн шинэ барилга, цэцэрлэгт хүрээлэн олон нийтийн чийрэгжүүлэх талбайг байгуулав.  Энд иргэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амарч зугаалах шинэ орчин бий болжээ. Нийтдээ хоёр га газарт төлөвлөлт хийж, хөлбөмбөг, сагсанбөмбөг болон чийрэгжүүлтийн талбай, хоёр талаараа дугуйн зам, явган хүний замаар холбогдсон, боловсон бие засах газар, усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн баригдаж байгаа юм. 

Үүнээс гадна  тус төвд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж төрийн 386 үйлчилгээг үзүүлж байгаа нь  иргэд хүндрэл бэрхшээлгүйгээр төрийн үйлчилгээг гэртээ ойр, нэг дороос хурдан шуурхай авах боломжтой болсон. Иргэдийн хамгийн их эрэлттэй улсын бүртгэлийн байгууллагын бүхий л үйлчилгээг түргэн шуурхай авч болохоос гадна, банк оролгүйгээр “Гэрэгэ” киоск ашиглан төлбөр төлөх, мөн ТҮЦ машинаас лавлагаа авч байна.

2030 он хүртэл Улаанбаатарыг хөгжүүлэх хэтийн зорилтыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Энд эхлээд Хүн төвтэй бодлого буюу хүнээ хөгжүүлэх талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд хүнийхээ аюулгүй байдлыг хангая, амьдрах орчныг сайжруулъя, ажилтай орлоготой болгоё, төрийн албан хаагчдаа хариуцлагатай, ил тод нээлттэй болгоё гэсэн зорилтууд бий. Хоёрт нь,Орчин төвтэй хөгжил буюу хүрээлэн буй орчноо сайжруулах зорилт тавьсан. Үүнд дэд бүтцээ хөгжүүлье, ногоон байгууламжбий болгоё, утаа,хөрсний бохирдлоо багасгая, аюулгүй байдлыг хангая гэсэн зорилтууд багтана. Гуравдугаарт, Төлөвлөлт төвтэй шийдэл буюу хэтийн төлөвлөлтөө сайтар боловсруулан гаргаж байж, төсвийн хөрөнгийг үр дүнтэй,урт хугацаанд өгөөжөө өгөх,технологид суурилсан хөгжлийг бүтээх болно. Эдгээр гурван зарчмыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт ч тусгаж, нийслэл Улаанбаатар хотынхоо ирээдүйн хөгжлийн дүр зургийг тодорхойлсон байдаг.  Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад УИХ, Засгийн газарт өргөн барьчихсан. Уг ерөнхий төлөвлөгөөнд нийслэл зургаан дэд төвтэй, дагуул хотуудтай байхаар тусгасан.

Энэ өөдрөг зураглал эхнээсээ биелэлээ олж байгаагийн нэг нь Баянхошуу бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн дэд төв болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.11 БААСАН № 237 (6462)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 53 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 26 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 44 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 44 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин