Жилхэрийн ес дэх үеийн туульч А.Балдандоржид 30 сая төгрөгийн шагнал олгов

2020-12-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

 Засгийн газраас жил бүр соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг тодруулж, “Хүндэт өргөмжлөл”, 30.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулдаг болсон билээ.  2019 оны “Шилдэг өвлөн уламжлагч”-аар Нийслэл хотын Баянзүрх дүүргийн иргэн, туульч Авирмэдийн Балдандорж шалгарч, 2020 оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “Хүндэт өргөмжлөл”-өө гардан аваад байсан юм. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олгоогүй байсан мөнгөн шагналыг Соёлын сайдын багцаас шийдвэрлэснийг сайд С.Чулуун  туульч А.Балдандоржид гардууллаа.

Урианхай туульч А.Балдандорж нь Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч бөгөөд тууль хайлах уламжлалыг өөрийн аав Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдээс өвлөн авчээ.

А.Балдандорж нь 1996 онд Бүх Ард Түмний Урлагийн Их Наадмын алтан медаль, 1998 онд “Төв Азийн туульч” өргөмжлөл, 2001 онд Ховд аймгийн хүндэт иргэн, 2001онд “Бүх ард түмний урлагийн их наадам”-ын хос алтан медаль, 2002 онд Тэргүүний ардын авьяастан, 2003 онд ОХУ-ын Тува улсад болсон Азийн оюутан залуучуудын их наадмаас Тэргүүн шагнал, 2004 онд Тэргүүний ардын авьяастан, 2007 онд “Алтайн Урианхайн 3-р их наадам”-ын хос алтан медаль, 2010 онд “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр төвшинд эзэмшсэн Монголын билиг авьяастан”, 2012 онд Соёлын тэргүүний ажилтан, 2011 онд Бүх ард түмний урлагийн их наадмаас “Алтан од” шагнал, 2012 онд “Монгол туульчдын урын сан” Улсын үзлэгийн тэргүүн байр, 2013 онд “Төв Азийн тууль – 2013” их наадмын “Алтан гэрэгэ” шагнал, 2015 оны Шилдэг уран бүтээлч шалгаруулах номинацад шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч “Мөнгөн мод” шагнал, 2015 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан манай улсын шилдэг ардын авьяастан, өвлөн уламжлагч юм. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн Үндэсний жагсаалт”-д орсон 102 өвлөн уламжлагчийн нэг юм.

Соёлын сайд С.Чулуун шилдэг өвлөн уламжлагчид хандан тус яамны бодлого, үйл ажиллагааг дэмжиж, тууль судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шавь бэлтгэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, "Тууль"ийн өвийг хамгаалах үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.  2018 оны буюу анхны “Шилдэг өвлөн уламжлагч”-аар ард олны дунд Дөмөн Дулмаа нэрээр алдаршсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дууч Доржийн Дулам шалгарч, хүндэт өргөмжлөл, 30,0 сая төгрөгөөр шагнуулж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 51 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 24 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 42 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 42 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин