ШӨХТГ-аас хүнсний зах, эмийн сангуудыг шалгаж байна

2020-12-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Л.ХЭРЛЭН  

ШӨХТГ-аас   нийслэлийн   зургаан  дүүрэг,  Орхон,  Дархан-Уул,  Өвөрхангай  аймгийн  нутаг  дэвсгэрт  байрлах хүнсний зах,  дэлгүүр, эмийн  санд  хяналт  шалгалт хийж  байна.

 Өглөөний  7:30  цагийн  байдлаар  “Хүчит  Шонхор” захад  жижиглэнгээр  борлуулж буй  хонины  ястай  мах  7000-7500  төгрөг,  хонины  цул  мах  7800-8000  төгрөг, үхрийн  ястай  мах  9000-10500  төгрөг,  үхрийн  цул  мах  10000-12500  төгрөг,  адууны мах  8500  төгрөг  үнэтэй  байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийнхтэй  харьцуулахад хонины ястай махны доод үнэ 7000 төгрөг болж 300 төгрөгөөр буурсан. Харин үхрийн ястай махны доод үнэ 9000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн цул мах 10000-12500 төгрөг болж 1000 төгрөгөөр нэмэгджээ.

Махны бөөний үнийг өмнөх өдрийнхтэй харьцуулахад хонины махны үнэ 6000-6300 төгрөг болж  200 төгрөгөөр, үхрийн махны доод үнэ 7000 төгрөг болж 300 төгрөгөөр буурсан. Харин адууны мах 6500-6600 төгрөг болж 500-600 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махны  нийлүүлэлт  өмнөх  өдрөөсөө 26.6  тонноор  нэмэгдэж 121.7 тонн нийлүүлэгджээ.

Чингэлтэй  дүүрэгт  байрлах  “Хүчит шонхор”,  Нарантуул-2,  “Бөмбөгөр”,  “Содон бөмбөгөр”,  “Дахи  Оргих”,  “Өнөд  Арвижих”,  “Мөнх  дэвжих”,  “Дэлгэрэх”, “Арвайхээр”,  “Зургаан Од”,  “Сагсага”,  “Тод”,  “Ананд”,  “Хатан  зөгий”  зэрэг  зах, хүнсний  дэлгүүрүүдийг   хяналт  шалгалтад  хамруулжээ.  “Алтжин бөмбөгөр”  хуваарийн  дагуу  амарч  байна.

“Нарантуул-2”, “Юмт бөмбөгөр”, “Содон бөмбөгөр” захуудад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-8000, хонины цул мах 7800-8500, үхрийн ястай мах 9000-10500, үхрийн цул мах 9500-12000, адууны мах 8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд 1400-1600, нэгдүгээр  зэрэг 1200-1300, хоёрдугаар  зэрэг 900-1000, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2200-2500,  монгол  төмс  800-1000,  монгол  лууван  1500,  монгол сонгино 2600-3000,  хятад  сонгино   1500,  өндөг 340-400  төгрөгийн  үнэтэй  байна.

“Нарантуул-2”  захын  махны  жижиглэнгийн  үнийг  өмнөх  өдрийнхтэй  харьцуулахад хонины  цул  махны  үнэ  8200  төгрөг  болж  100-200  төгрөгөөр,  үхрийн  цул  мах 9500-12500  төгрөг  болж  доод  үнэ  нь  1000  төгрөгөөр  тус  тус  буурсан  бол  үхрийн цул  махны  дээд  үнэ  1000  төгрөгөөр  нэмэгдсэн  байна.  Тус  захын  махны  бөөний үнийг  өмнөх  өдрийн  үнэ  ханштай  харьцуулахад  хонины  махны  үнэ  6200-6500 болж  200-300  төгрөгөөр,  үхрийн  махны  үнэ  7300-7500  төгрөг  болж  500-800 төгрөгөөр  нэмэгдсэн  байна.  Тус  захад  монгол  луувангийн  үнэ  1500  болж  300 төгрөгөөр  буурсан.

“Хүчит  шонхор”  захад  монгол  луувангийн  үнэ  1500  болж  500  төгрөгөөр нэмэгдсэн  байна.

“Өнөд  Арвижих”  хүнсний  дэлгүүрт  задгай  өндгийг  450  төгрөгөөр  худалдаалж байсныг  улсын  байцаагч  үнэ  бууруулах  шаардлага  өгч  400  төгрөг  болгон бууруулж  зөрчлийг  газар  дээр  нь  арилгуулжээ.  

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 51 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 24 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 42 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 42 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин