Хэлэлцүүлэг: Цар тахал ба ажилгүйдэл, ядуурал

2020-12-09
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Монголчуудын  нийтлэг  эрх  ашиг,  улс  орны  тусгаар  тогтнол,  үндэсний  аюулгүй  байдал,  Үндсэн хуультай   холбоотой   сэдвүүдээр   TV-9 телевиз    шууд  нэвтрүүлэг  явуулдаг.  Цар тахалтай холбоотой  өндөржүүлсэн бэлэн байдын үед  тус телевизийн хамт олон  ээлжит хэлэлцүүлгээ онлайн хэлбэрээр  зохион байгуулж байгаа юм.  “Цар тахал ба ажилгүйдэл, ядуурал”  сэдэвт ээлжит хэлэлцүүлэгт эдийн засагч, “Новел Инвестмент” компанийн ТУЗ-ын дарга  Д.Ангар, хөдөлмөрийн эдийн засагч, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат,  Нийслэлийн МАХН-ын нарийн бичгийн дарга  Б.Батхишиг, төмөр замын илчит тэрэгний механик, Монголын төмөр замчдын   ҮЭ-ийн хорооны дарга Б.Баяраа,  хүний нөөцийн менежер, хувиараа бизнес эрхлэгч Д.Баярмагнай нар оролцлоо.

 Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш иргэдийн   хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдаж,  орлого буурснаас ажилгүйдэл, ядруурал нүүрлэсэн. Өдөр тутмын амьдралд  нь ямар ч гарц гаргалгаа  байхгүй болж мухардалд орсон  асуудлууд үүссэн. Энэ талаар хэлэлцүүлэгт оролцогчдын  хэлсэн онцлох эшлэлийг хүргэе.

1.Хөдөлмөрийн зах зээлийг аврахын тулд ямар алхам хийх вэ?

С.Эрдэнэбат: Хөдөлмөр эрхлэгчдийг  хандив авагч болгож болохгүй

-Хөдөлмөр эрхлэлтийн  үзүүлэлт бол макро эдийн засгийн гол үзүүлэлт байдаг. Харамсалтай нь манай улс байнга хойш нь тавьдаг.

-Дэлхийн II дайнаас хойш  өдгөө дэлхийг хамарсан цар тахалтай дүйцэхүйц хөдөлмөрийн нөхцөл байдалд шууд нөлөөлсөн хүчин зүйл гарч байгаагүй.

-Улс орнуудыг харахад   ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих албан бус салбарт хамгийн том цохилтыг авчээ.

-Ажлын байрыг хамгаалахад анхаарах хэрэгтэй. Үүний ард  хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлт, аждын байрыг маш олноор шингээж байгаа салбаруудыг дэмжих, зээл,  зээлийн  хүү гэх мэт   олон бодлогыг авч үзэх ёстой.

-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тухайн орны Засгийн газар нь бүх талын төлөөллийг оролцуулан нөхцөл байдлаа тооцоолон оновчтой арга хэмжээ авах ёстой гэсэн  зөвлөмжийг өгч байгаа.

-Манай Засгийн газраас шийдвэр гаргаж байгаа ч тэр нь зарим талаар хөдөлмөр эрхлэгчдийн сэтгэлд нийцэхгүй байна. Иймд нэг ширээний ард сууж, олон сонирхлыг нэтгэсэн оновчтой арга хэмжээ авч цар тахлыг даван туулах хэрэгтэй байна.

-Ажилгүйдэл нэмэгдвэл татвар байхгүй болно. Ажилгүй болсон иргэд ядууралд өртөж тэтгэмж авагчдын эгнээнд шилжинэ. Иймд эрдэмтэн судлаачдаа оролцуулан  цаг алдалгүй арга хэмжээ авах хэрэгтэй.

Б.Баяраа: Эрсдэлтэй салбарыг төр хамгаалах ёстой

-Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас тээврийн салбарыг хамгийн эрсдэлтэй гэж үзсэн. Тэгвэл Монголын төмөр замын  16 мянган ажилчин өнгөрсөн хоёрдугаар сараас өнөө хүртэл цар тахлын тэргүүн эгнээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

-Төмөр замын салбарт халдварын эрсдэл гарсан. Эрүүл мэндийн байгууллагынхан хамгаалалтын хэрэгсэл сайтай байхад төмөр замчдад ийм боломж хомс байгааг анхаарч боломж олгоосой.

-Засгийн газар хувийн хэвшил, төрийн байгууллага, том жижиг  гэж ялгалгүйгээр нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна.  

- НДШ хөнгөлөх, орлогын албан татвараас чөлөөлөх  зэрэг ажлыг иргэддээ тэгш, хүртээмжтэй хүргэх хэрэгтэй.

-Одоо төмөр замчдаас 70 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

2.Хөл хорионы дэглэм үргэлжилбэл  ядуурал нэмэгдэнэ. Манай улс халамжийн эдийн засгийг даах уу. Ямар гарц байна вэ?

Д.Ангар: Эдийн засгийг тэтгэх  хөшүүрэг нь ажлын байр бий болгох юм

-Халамж бол төрийн бодлогын маш чухал бүрэлдэхүүн хэсэг. Гэхдээ түр зуурын арга хэмжээ байх ёстой. Ядууралтай тэмцье гэвэл төр засгаас халамж тараах биш ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой.

-Ажилгүйдлийг бууруулж, эдийн засгийг тэтгэх гол хөшүүрэг нь  ажлын байр бий болгох.

-Сүүлийн гурван долоо хоногт маш олон томоохон компани, жижиг, дунд  бизнесүүд үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ хүмүүс ядуучуудын эгнээ рүү шилжинэ.

-НД-аас авах ажилгүйдлийн тэтгэмж гурван сар байдаг, өмнөх сард авсан цалингийн 60 хувиар тооцдог ч тухайн иргэн ажилгүйдэл, ядууралд өртөнө.

-Бүх улсад байдал хүнд байгаа ч хямралын үед бизнесийнхэн, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ аврах алхмуудыг хийсээр байна.

-Улс орнууд зөвхөн хөл хорионд анхаарах бус бизнес, эдийн засагтаа анхаарал хандуулж байна. Гэтэл манай Засгийн газрын шийдвэрүүд өнгөрсөн есөн сарын хугацаанд  зөвхөн хөл хорио, эрүүл мэнд, халдваргүйжүүлэлт рүү чиглэж ирлээ.

-Монголын аж ахуй нэгжүүдийн эрсдэл хүлээх чадвар суларсан. Дампуурын ирмэг рүү дөхөж байна.

3. Хүмүүсийг ажлын байртай үлдээхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Б.Батхишиг: НДШ болон татварыг төр  бүрэн хариуцах ёстой

-Засгийн газар цар тахлын үед 10 сар бэлтгэл хангасан гэж ярьж байгаа. Гэтэл ямар ч бэлтгэлгүй, нэгдсэн төлөвлөгөөгүй, УОК, НОК болон  бусад байгууллагын шийдвэрүүд хоорондоо уялдахгүй, товч хэлэхэд маш чадваргүй байна.

-Төрийн албан хаагчдын тоог 20 хувиар цөөлж, хэмнэсэн мөнгөөрөө аж ахуй нэгжүүдээ дэмжих хэрэгтэй.

-МАХН-аас хэд хэдэн шаардлагыг Засгийн газар, УИХ, зохих газруудад хүргэсэн. Улсын төсөв алдагдалтай байгаа тул тодотгохыг шаардсан ч хийсэнгүй.

-Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн зардлаа төсөвт суулгах замаар олж авч байна уу гэсэн хардлага  байна. 2020 оны төсөв ч гэсэн ийм зарчмаар явсан гэж бид үзэж байгаа.

-Төсөвт шаардлагагүй зардлууд маш их бий. Далд уурхайн музей, сумын ЗДТГ, соёлын төвүүд барих гэх мэтээр маш  их мөнгийг цацах гэж байна.

-Байшинд байдаг мөнгөө зарцуулснаар барилгын салбарыг дэмжив үү гэвэл үгүй. Монголын барилгын салбарт хүн амын дөнгөж долоон хувь нь ажилладаг. Үлдсэн 98 хувьд чиглэсэн бодлого хэрэгтэй.

-НДШ болон татварыг төр  бүрэн хариуцах ёстой.

-Хүмүүс дуртайдаа   гэртээ суугаагүй. Засгийн газрын шийдвэрээр  хөл хорионд орсон. Иймд Засгийн газар аюулгүй байдлыг сахин хамгаалж, зардлыг бүрэн хариуцаад явах ёстой.

4. Иргэд өлбөрч үхэхгүй байхыг хүсч байна. Өдрийн орлогоор амьдардаг  хүмүүсийн байдал  ямар байгаа вэ? 

Д.Баярмагнай: Монголд шударга бусын цар тахал газар авсан

-Цар тахлын халдварыг  дотоодод алдсан нь   “Эзэнгүй төр”-ийн эмгэнэл юм. Хариуцлага ярих, хариуцлага хүлээх хүн алга. Төрийн гаргасан шийдвэрүүд хоорондоо авцалддаггүй. Ядуурал эндээс эхэлж байна.

-Өдрийн орлогоор амьдардаг иргэд хуримтлуулсан багахан мөнгөө дуусгасан, цаашид амьдрах аргагүй боллоо.

-Улс орны хэмжээнд шударга ёс, сахилга, хариуцлага байхгүй. Дээр байгаа хүмүүсийнх нь шунал хэрээс хэтэрсэн. Энэ бүхэн иргэдийг ядууруулсан.

-Хөл хорио үргэлжилбэл дундаж амьдралтай иргэд нэн ядуусын эгнээ рүү шилжинэ.

-Аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулааныг хөнгөлөхгүй болохоор түрээслэгч иргэд бүр ч хүндэрч байна.

-Монголын нийгэмд цар тахлын ядуурлаас илүү  шударга бусын цар тахал,  ядуурал газар авсан. Авлига хэрээс хэтэрсэн.  Энэ л иргэдийг “алж”  байна.

-Төр иргэн бүртээ ядаж 300 мянган төгрөг өгчих хэрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Уржигдар 14 цаг 27 мин
Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

20 цаг 46 мин
М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

20 цаг 55 мин
Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийн төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

22 цаг 45 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

23 цаг 2 мин
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Үр дагавар болсон утаанд биш дулаалгад мөнгөө зарцуулъя

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн зарим асуудлаар  ярилцлаа.  

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан билээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Уржигдар 16 цаг 56 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

Уржигдар 14 цаг 35 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Уржигдар 14 цаг 27 мин
Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

20 цаг 46 мин