
Л.ХЭРЛЭН
Төрийн ордны хоёрдугаар давхарын зүүн жигүүрт дөнгөж сая хөл хорио тогтоолоо. Нэг хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэл байна. Мөн тухайн иргэнийг Ерөнхий сайдтай уулзах гэж байсан, тиймээс түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ өгсөн гэж зарим эх сурвалж хэлж байгаа юм. Төрийн ордонд ийнхүү хөл хорьсноор дотроос хэнийг ч гадгахгүй, мөн дотогш нэвтрүүлэхгүй байна. Дахин PCR шинжилгээ авч хариу нягтлах хүртэл 3-72 цаг шаардлагатай юм.
Эх сурвалж: www.polit.mn