Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл ажилтай танилцлаа

2020-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Л.ХЭРЛЭН

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, дэд сайд С.Баатаржав нар өчигдөр  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцтай танилцжээ.

2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд зорчих эрх хязгаарлах ялыг шинээр тусгасан бөгөөд уг ялыг 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шат дараатайгаар зохион байгуулж байгаа юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хугацаанд нь бүрэн хангаж, стандартын дагуу хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Мөн тэрээр, боловсон хүчин, хүний нөөц хэрхэн хангагдаж байгааг тодруулан сургалт, туршилтын ажлыг яаравчлан хийх шаардлагатайг  онцоллоо. 

Зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн этгээдийг оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх ба өнөөдрийн байдлаар программ хангамжийн гүйцэтгэл 75 хувьтай байгааг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Энэ  ял нь зардлын хувьд хорих ял оноосон этгээдэд зарцуулах зардлаас хоёр дахин бага байх тооцоо гарч байгаа юм.  Мөн  хэрэгт холбогдсон этгээдийн хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 53 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 26 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 44 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 44 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин