
Б.ОД
Засгийн газраас Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгасан. Харин хөл хориог үргэлжлүүлэх эсэх тухай шийдвэр хараахан гараагүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр Нийслэлийн онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлыг үе шаттайгаар сулруулах санал боловсруулан Улсын онцгой комисст хүргүүлсэн байна. УОК хуралдаж саналыг хэлэлцэн Засгийн газарт танилцуулснаар эцсийн шийдвэр гарах юм.
Эх сурвалж:www.polit.mn