С.Амарсайхан: Төлөөлөгч нарын “давхар дээл”-ийн асуудлыг хуулиар зохицуулах ёстой

2020-12-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

 Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг парламент хэлэлцэж буй. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Амарсайханы байр суурийг хүргэж байна.

 

-Та орон нутгаас сонгогдсон төлөөлөгчдийн ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байгаа.  Энэ талаар тодруулахгүй юу?

 -Аймаг, нийслэл, сум, дүүрэг хөгждөггүй, боловсон хүчин нь чадавхждаггүй, улстөрждөг, талцдаг, туйлширдаг үндсэн шалтгаан бол төлөөлөгчид давхар ажил эрхэлдэгтэй холбоотой.

Төлөөлөгч Төрийн захиргааны алба, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, улс төрийн албан тушаал зэрэг хашдаг болсон. Үүнээс үүдэн орон нутаг хөгжил хойш татагдсаар ирсэн. Тиймээс энэ талаарх хатуу зохицуулалтыг Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд заавал оруулах шаардлагатай гэж үзэж байна.

- Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцүүлгийн шатанд буцаасан. Удахгүй парламент хэлэлцэж эхэлнэ. Төлөөлөгчдийн үйл ажиллагаатай холбоотой асуудал орсон уу?

 - Хуулийн ажлын хэсгийн хурал дээр би энэ асуудлаар хатуу байр суурь илэрхийлж байгаа. Саналын зөрчилдөөн олон гарсан. Би төлөөлөгчид давхар ажил эрхэлдэг буюу давхар дээлийг болиулъя гэж байгаа. Зөвхөн тухайн шатны Засаг дарга, орлогч нь эсвэл хэсгийн ахлагчид төлөөлөгч байж болно. Бусад төлөөлөгч нар нь зөвхөн төлөөлөгчийнхөө үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлдог, төсвөө баталдаг, тэдгээрт хяналтаа тавьдаг байх үндсэн гурван чиг үүргээ хэрэгжүүлдэг л байя. Төлөөлөгч баталсан төсөв, бодлогын хэрэгжилтийг хянах ёстой байтал захиран зарцуулахаас эхлээд авлига, ашиг сонирхлын олон зөрчил бий болж байна. Тэгэхээр энэ асуудлыг хуульд тодорхой тусгах шаардлагатай.

- Боловсон хүчин нь чадавхждаггүй гэж байна. Энэ нь ямар учиртай юм бэ?

 -Төлөөлөгч нар нь давхар дээл өмсчихөөр яг салбараар мэргэших ёстой орон нутгийн албан тушаалтнууд тогтвортой ажиллаж мэргэшиж чаддаггүй. Тэдэнд боломж нь олдоггүй. Ингээд сонгуулийн дөрвөн жил болоод төлөөлөгч нар явж дараагийн шинэ хүн ирдэг. Дахиад бэлтгэгдсэн хүмүүс байхгүй учраас энэ хэрээрээ хот тосгоны хөгжлийн бодлого, хэрэгжилт унадаг. Ийм гажуудал яваад байгаа юм. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт төлөөлөгчөөр сонгогдчихоод хажуугаар нь нэг байгууллагын дарга болдог, тэгээд сонгуулиар солигддог, дагаад нөгөө салбар нь эзэнгүйдэж унадаг, дараагийн хүн нь бүх үйлийг шинээр хийх, сурах, судлах гэсээр дахиад л сонгуультой золгодог. Ингээд төрийн залгамж бодлого, тогтвортой хөгжлийн хурд алдагдаж байна. Тийм учраас аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгч нар төрийн захиргаа, нийтийн үйлчилгээ, бусад хэлбэрийн ажил давхар эрхэлдэг байдлыг таслан зогсооё. Энэ асуудлыг нэлээд нухацтай үзэхгүй бол бүх шатандаа учир нь олдохгүй байсаар эцэст нь хариуцлага ярих хүнгүй, улсаараа боловсон хүчний чадавхгүй болоод байна.

-2021 оны төсвийг батлаад удаагүй байгаа ч тодотгох асуудал яригдаж байна.  Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай. Ингэхдээ нэгдүгээрт эрүүл мэндийн тоног төхөөрөмж, оношлогоо үйлчилгээ, эмнэлгийн барилга байгууламжтай холбоотой бааз суурийг нэмэгдүүлэхэд анхаарах, хоёрдугаарт нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон иргэддээ тог цахилгааны мөнгө болон бусад хэрэглээний дэмжлэгийг үзүүлэх, тог цахилгааны мөнгөнөөс хөнгөлөх, чөлөөлөх гэх мэт ямар арга байж болох тухай, гуравдугаарт  хөдөлмөр эрхлэх боломжтой аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн ЖДҮ-ийн зээлийн асуудлыг дэмжихэд анхаарч төсвийн тодотголоо хийх зайлшгүй шаардлага байна. Хэдийгээр төсвийн тодотголыг хэзээ оруулж ирэх хугацааны асуудал яригдаагүй байгаа ч ойрын хугацаанд холбогдох яам тамгын газрууд, Засгийн газрын агентлаг, харьяа байгууллагууд энэ тал дээр шуурхай ажиллаж, ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж болохоо маш тодорхой төлөвлөх хэрэгтэй.

Ингэж байж бид цар тахлын хатуу хөл хорионы үед болон хагас жилийн хугацаанд, дараа дараагийн жилүүдэд эдийн засгаа тогтвортойгоор яаж авч явах вэ гэдэг амьдралд ойрхон шийдвэр гаргана. Иргэд аж ахуйн нэгжээ дэмжих бодитой, үр өгөөжтэй ажлыг хийж чадна. Түүнээс биш төсөвт суусан хэдэн төгрөгөө нааш цааш болгоод, хэдэн төслүүдийнхээ хугацааг өөрчлөөд нийгэм, айл өрхийн амьдралд дорвитой өөрчлөлт орохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.8 МЯГМАР № 234 (6459)

 

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

6 цаг 40 мин
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

7 цаг 33 мин
Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

10 цаг 41 мин
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

17 цаг 58 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

17 цаг 58 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

Өчигдөр 16 цаг 57 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

Өчигдөр 15 цаг 59 мин
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлэв

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 15 цаг 33 мин
Малчин өрхийн 1-2 дугаар ангийн хүүхдийг хосолсон хэлбэрээр сургадаг болох хуулийн төслийг өргөн барьжээ

Малчин өрхийн хүүхдийн 1-2 дугаар ангийн сургалтыг хосолсон хэлбэрээр явуулдаг болох хуулийн төслийг өргөн барьжээ

Өчигдөр 15 цаг 18 мин
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

өгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

Өчигдөр 10 цаг 41 мин