Аж ахуйн нэгжүүд QR код үүсгэн үүдэндээ байршуулна

2020-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 Улсын онцгой комиссоос /2020.12.03/ иргэд, аж ахуй нэгжүүд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх нэгдсэн цахим платформыг хийснээ танилцуулав. Засгийн газар, Улсын онцгой комиссоос зөвшөөрөл өгч, үйл ажиллагааг нь нээсэн 18 салбар qr.119.mn сайтад бүртгэлд хамрагдаж, тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагааны төрөл, холбогдох утас, байршил зэргийг бүртгүүлж QR код үүсгэн, код бүхий наалтыг үүдэндээ байршуулах юм. Харин иргэдийн хувьд тухайн аж ахуй нэгж, байгууллагаар үйлчлүүлэхдээ үүдэнд нь QR кодод заавал уншуулна. Ингэснээр халдварын эрсдэлд орлоо гэхэд хэдхэн секунтын дотор мэдээлэл нь И-баримт апплейкшнд ирэх юм. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Олон улсын туршлагыг судлахад GPS, Bluetooth технологийг ашиглаж тандалтын судалгааг хийдэг. GPS, Bluetooth гардаг эрсдэл нь хувь хүний мэдээллийг алдах магадлал бий учир QR-ыг сонгосон. QR систем иргэний хувийн мэдээллийг алдахгүй байх ач холбогдолтой. QR системийг 1.7 сая хэрэглэгчтэй и-баримт апп-ыг ашиглаж оруулж байгаа. QR.119.mn гэсэн сайт руу нэвтэрч газрын зураг дээр тухайн байгууллагын байршил, утасны дугаар зэрэг холбогдох мэдээллээ оруулаад хэдхэн секундэд байгууллагынхаа QR кодоо үүсгэх боломжтой. Энэхүү QR кодоо ААН-үүд үүдэн хэсэгтээ байршуулна. Иргэд тухайн байгууллагаар үйлчлүүлэхдээ  и-баримт системээ ашиглан QR кодыг уншуулна. Тухай байгууллагад халдвар гарлаа гэхэд үйлчлүүлсэн иргэдийн гар утсанд нь маш богино хугацаанд мэдээлэл нь  очно” гэв.

Иргэд И-баримт системийг утсандаа суулгаж дээд буланд байрлах Ковид-19 гэсэн цэсний QR код уншуулах хэсэг рүү орж албан байгууллагын үүдэнд наасан кодыг уншуулах юм.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 цаг 2 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 35 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 53 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 53 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин