Ямар жимс, ногоог 12 дугаар сард идвэл тохиромжтой вэ?

2020-12-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Өвлийн улиралд хэрэгтэй витаминаа хоол хүнсээрээ түлхүү авч байх хэрэгтэй. Ямар жимс, ногоог 12 дугаар сард идвэл тохиромжтой талаар Испанийн АВС агентлагийн мэдээллийг толилуулж байна.

Шинэ жилийн баяр гээд 12 дугаар сард олон сайхан улирлын шинж чанартай ногоо, жимс элбэг болдог.

Хүлэмжийн ачаар ямар ч улиралд хамаагүй бүтэн жил бид жимс, ногоо хэрэглэж байгаа ч мэргэжилтнүүд улирлын чанартай жимс, ногоог хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.

12 дугаар сард идэхэд тохиромжтой ногооны жагсаалт

Авокадо: Лийрэн хэлбэртэй, дотроо 2-4 см бөөрөнхий ястай, яс нь бор хальсан бүрхүүлтэй. Испаний хүнсний сангийн мэргэжилтний зөвлөж байгаагаар авокадог зунаас бусад улиралд идхэд тохиромжтой байдаг байна. Авокадо нь хамгийн ус багатай жимсний нэг ба витамин А-19 мг, кальци-15 мг мөн кали, магни, фосфороор баялаг.

Грейпфрут: Бэрсүүт жүрж. Зүүн өмнөд Азид ургадаг ч өөр бусад оронд бас ургуулдаг болоод байгаа. Жаахан гашуундуу амттай. Энэ жимс 90% нь уснаас тогтддог, 100 граммд 32 калори, 7 гр нүүрс ус, 0,6 гр уураг, их хэмжээний вит С, кальци, кали, магни агуулдаг. Харин өөх тос агуулдаггүй. Ялангуяа улаан өнгөтэй нь витамин А-ийн урьдал болох каротиноид их агуулдаг. Тэжээллэг бодис байхгүй ч витамин эрдэс бодис ихтэй.

Апельсин: Цитрусын төрөл бөгөөд улбар шар өнгөтэй. Аскорбины хүчил, витамин С ихтэй. Дундаж хэмжээтэй апильсинд 82 мг витамин С агуулагддаг. Хүний өдөрт авч байх ёстой тун бол 60 мг байдаг. Мөн тэрээр цусны эсийг хэвийн үүсэхэд нөлөөлдөг фолат агуулдаг. Апельсины шүүсэнд эдгээр давуу чанар нь бага байдаг тул жимсээр нь идэхэд илүү хэрэгтэй. Апельсин 11 сараас эхлээд шинэ ургац гардаг.

Мандарин: Бас цитрусын төрөл. Энэ жимс витамин С ихтэй, өтгөн хаталтын эсрэг үйлдэлтэй, бактерийн эсрэг үйлдлийг идэвхжүүлдэг, антител үүсгэхэд оролцдог, хэт таргалалтаас хамгаалдаг, сайн цадсан мэдрэмж төрүүлдэг юм. 11 дүгээр сараас 3 сар хүртэл хэрэглэхэд тохиромжтой. Ус ихтэй, кальци (100граммд 26мг), кали (100граммд 160мг), магни (100 граммд 11мг) ихтэй.

Хурма: Илжгэн чих нь их хэмжээний нүүрс ус, голдуу фруктоза, лактоза агуулдаг. Тэрээр пектин, салст бүрхэвч их агуулдаг учираас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Хурма провитамин А ихээр агуулдаг. Дундаж хэмжээтэй хурма хоногийн Витамин С-ийн 46%-ийг агуулдаг. Кали ихтэй, бага зэрэг магни, фосфортой.

Цэцэгт байцай: Испанийн хоол тэжээлийн сангийн шинжээчдийн үзэж байгаагаар цэцэгт байцай ус их агуулдаг, бага нүүрс уст, уураг, өөх тостой тул калори багатай юм байна. Мөн витамин С, фолат их агуулдаг ч чаналтын явцад витамин С нь алдагддаг байна. витамин С нь эсийг хүчиллэгжүүлэх гэмтлээс хамгаалж, төмрийг сайн шингээдэг. Фолиат нь цусны эсийн хэвийн ялгаралтанд оролцож, дархлын системийг хэвийн байлгахад тусалдаг. Нэг порц цэцэгт байцай 35% хэрэгтэй бодисыг агуулдаг.

Цэцэгт байцайг тарихад хэцүү, ялзмаг ихтэй хөрсөнд ургадаг. 9 дүгээр сараас 1 дүгээр сарын хооронд идхэд тохиромжтой. Ургац хураалтаас шалтгаалаад зуны, намрын, өвлийн гэж байдаг.

Порей сонгино: Сонгинын 3500 гаруй нэр төрлийн нэг. Сармис, сонгинотой адил өргөн хэрэглэгддэг. Зуны улирлаас бусад үед тарьж ургуулдаг. Мэргэжилтний хэлснээр 5 сар тарьж ургуулдаг. Түүхийгээр нь салат, шөлөнд хэрэглэж болдог. Витамин С, кальци, калиар баялаг.

Бууцай.Амарантын төрлийн нэг наст ургамал. Голдуу 2 сорт байдаг: буржгар навчит (тээвэрлэлт сайн даадаг, шинээрээ зарагддаг), гөлгөр навчит (амархан угааддаг, хөлдүү, лаазалсан хэлбэрээр зарагддаг). Их хэмжээний фолат, витамин С, А, Е, В6, рибофлавин агуулдаг. В-каротин ихээр агуулдаг ба энэ нь антиоксидант, дархлалын системд сайнаар нөлөөтэй. Үүнээс гадна бууцай кальци ихтэй.

Эх сурвалж: www.inosmi.ru   

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

2 цаг 21 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

2 цаг 45 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

2 цаг 49 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

8 цаг 59 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

9 цаг 1 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

12 цаг 51 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

12 цаг 56 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

13 цаг 1 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

13 цаг 6 мин