Өвөрмонголын ахан дүүс зорилтот бүлгийнхэнд тусламж хүргэжээ

2020-12-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

"Ивээл итгэл сэтгэл" төрийн бус байгууллагаас хөл хориотой энэ үед зорилтот бүлгийнхэнд тусламжийн арга хэмжээг Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд зохион байгуулж байна. Жил бүр сайн үйлсийн аяныг зохион байгуулж алслагдсан гэр хороололд хэцүү амьдарч иргэдэд тусламж хүргэхийг зорьдог. Энэ жил цар тахлын хорио дэглэмтэй үед таарсан ч сайхан сэтгэлт өвөрмонголчууд идэвхитэй оролцож байна. Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу ариутгалын дэгийг сайн хангаж нэг удаагийн хамгаалалтын хувцас өмсөн айлуудад очиж байгаа.

"Бидний бэлтгэсэн сэтгэлийн бэлэг иргэдэд хүрч байгаа нь тэдний талархлын үгнээс харагдана. Иргэд дэглэмээ сайн барьж, энэ хэцүү цагт хамтдаа нэгэн сэтгэлээр даван туулахыг хүсье. Хэцүү амьдарч байгаа иргэддээ бага ч болов туслахыг зорьж байна " гэж энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй "Ивээл итгэл сэтгэл" ТББ-ын тэргүүн Ш.Энхжаргал хэллээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт 100 гаруй айлд очиж хүнсний зүйлс өгчээ. Мөн хамгаалалтын хувцас өмсөж дэглэмийг сайн барьж байгаагаа хэлж байв.

"Энэ хэцүү цаг үед манайд томоохон дэмжлэг үзүүлсэн та бүхэнд баярлалаа. Хүүхдүүдтэйгээ гэртээ суухад янз бүрийн асуудал гарна. Хөл хорионоос болж ажилгүй болсон миний хувьд тусламжийн барааг аваад сэтгэл маш их баяртай байна. Ийм сайхан сэтгэлтэй монголчууд олон байгаад баярлаж" байна хэмээн таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй А хэлж байв.

Мөн  хадам ааваа арав гаруй жил асарч байгаа бие давхар эмэгтэй гээд маш олон иргэдэд энэхүү сэтгэлийн бэлэг хүрч байгаа аж. Тусламжийн бараа авсан иргэд баярын сэтгэлийн үгээ харамгүй хэлж байгаад урамшин дараагийн хэцүү айлд маргааш очино гэж Ш.Энхжаргал хэлж байв. Тэрбээр энэ долоо хоногт зорилтот бүлгийн 100 гаруй айлд очихоор болсон байна. Энэ удаагийн хандивын арга хэмжээнд Өвөрмонголын ахан дүүс идэвхитэй оролцож тэдний сэтгэлийн бэлгийг иргэдэд өгч байгаа гэдгийг тэрбээр хэллээ.

Ч.БОЛОР

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 цаг 8 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 41 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

15 цаг 59 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

15 цаг 59 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин