ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН НАЙДВАРТАЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ “СОНГИНО” ДЭД СТАНЦЫГ ХҮЧДЭЛД ЗАЛГАЛАА

2020-11-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Улаанбаатар хотын төдийгүй эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх “Сонгино” дэд станцыг /2020.11.25/ ашиглалтад оруулж, хүчдэлд залгалаа.

2012 оноос хойш газрын маргаан болон валютын ханшийн зөрүүгээс тус ажил  8 жил  гаруй хугацаанд гацаанд орсон байжээ. Тэгвэл Эрчим хүчний яамнаас 2020 оны улсын төсөвт 4 тэрбум төгрөгийг нэмэлтээр суулгаснаар барилга, угсралтын ажлыг дуусгаад байна. Одоогийн байдлаар техникийн комисс ажиллан хүчдэлд залгаж,  72 цагийн туршилт зүгшрүүлэлтийн ажил хийгдэж байгаа юм.

Монгол Улсын Эрчим хүчний сүлжээний томоохон зангилаа болох “Сонгино” дэд станц нь Улаанбаатар хотын “ДЦС-4” ТӨХК , Дундговь, Өмнөговь аймаг болон Эрдэнэт, Дархан хотын дэд станцуудаар дамжин ОХУ-ын системтэй холбогдох юм. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн дамжуулах чадвар мөн 250 МВА-аар нэмэгдэнэ.   

“Сонгино” дэд станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын “Зайсан” дэд станц хоёр талын тэжээлтэй болох төдийгүй 110кВ-ын найман жил хүчдэлгүй байсан “Яармагийн гүүр”, “Шинэ яармаг” дэд станцууд хүчдэлд холбогдож, 110кВ-ын “Их тойруу” систем бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм. Мөн Хөшигийн хөндийд байрлах Олон улсын  шинэ нисэх онгоцны буудлын цахилгаан хангамж үндсэн тэжээлээс холбогдох боломжтой юм.

Мөн “Сонгино” дэд станцаас Өмнийн говь руу татсан 670 км 220кВ-ын агаарын шугам хүчдэлд холбогдон 220кВ-ын “Мандал”, “Тавантолгой”, “Оюутолгой”, “Цагаансуварга” дэд станцууд ажиллагаанд орж, уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж  бүрдэнэ. Энэ хэмжээгээр импортын  эрчим хүчинд зарцуулах мөнгөн урсгал дотооддоо үлдэх эдийн засгийн ач холбогдолтой юм.  

Үүний зэрэгцээ Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ /ТБЭХС/-д том чадлын энерги хуримтлуурыг 2025 он гэхэд ашиглалтад оруулна. Энэхүү төсөл нь эрчим хүчний оргил ачааллыг шилжүүлж, Дулааны цахилгаан станцуудад ирэх ачааллыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч /СЭХ/-ий эх үүсвэрээс оргил ачааллын эрчим хүчийг дэмжих, СЭХ-ий үйлдвэрлэлийг нэгдсэн сүлжээнд нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, системд “ТЭГ” зогсолт үүсэх эрсдэлээс сэргийлэх зорилготой юм. “Сонгино” дэд станц ашиглалтад орсноор энэхүү төсөл мөн амжилттай хэрэгжих суурь нь болох юм.

Мөн Засгийн газрын 100 мянган өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн гурван хуваарилах байгууламж 33 дэд станцыг цахилгаан эрчим хүчинд холбох юм.

Эх сурвалж: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 цаг 14 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 47 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 5 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 5 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин