Язгууртны дээл

2020-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 Монголын Үндэсний музейтэй хамтран танилцуулж буй  “Алтан сан хөмрөг” цувралын энэ удаагийн дугаарт  XIII-XIV зууны үед холбогдох “Язгууртны дээл” үзмэрийг онцолж  байна.

Холбогдох он цаг: XIII-XIV зуун

 Материал: Торго, панз, хоргой, даавуу, алтан утас

 Хэмжээ: 128x110см

Энэхүү дээлийг Монголын үндэсний музейн судлаачид 2003 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Бухын хошуу хэмээх газарт буй Монголын Эзэнт гүрний үеийн булшнаас илрүүлэн олжээ. Эндээс гурван дээл гарсны нэг нь уран тансаг хийц, загвартай агаад алтан утас бүхий үнэт торгоор хийгджээ. Язгууртны дээл нь Монголын үндэсний музейн IV  танхимд  байдаг. Уг дээл нь ташуу захтай, урт нарийн ханцуйтай бэлхүүсээрээ нягт нэгэн жигд хуниастай, дэрэвгэр хормойтой, нимгэн торгон гадартай. Дээлний анхны өнгө нэлээд хувирч өөрчлөгдсөн бөгөөд одоо бор өнгөтэй. Дээлийн энгэр, мөр ар дал нуруу нөмрүүлэн үргэлжилсэн эвэр угалз хээг хоргой торгоор хайчлан захаар нь алтан утсаар зээг даруулан оёжээ. Алтан утастай торгоор эвэр угалзан хээг нэгэн жигд хэмжээтэй олныг эсгэн бэлтгэж, дээлийн энгэр, сум, ханцуйны үзүүр, бугалга, хормой дагуулан эмжээрлэн оёжээ. Хээний хоёр талаар бор даавуун дэвсгэртэй хошоо урлажээ. Дээлийн бэлхүүс орчмоор 20см өргөнтэй буруу зөв эрчилсэн алтан утсан зээгийг зэрэгцээлэн дарж оёсон нь дээлийг машид уран нямбай хийснийг гэрчилнэ. Дотоод энгэр нь зүүн гар талдаа лав дарсан, баруун талдаа гурван торгон бүчтэй. Зүүн талдаа хормойноос бүсэлхий хүртэл оноотой. Уг дурсгалыг 2013 онд Монгол Улсын Засгийн газрын 227 дүгээр тогтоолоор "Хосгүй үнэт" дурсгалт зүйлээр батлаж гэрчилгээ олгожээ.

Эх сурвалж: www.polit.mn 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 цаг 14 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 47 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 5 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 5 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин