“Халдвар илрээгүй аймгийн хөл хориог цуцлах саналтай байна”

2020-11-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

ЭМЯ-наас Монгол Улсад бүртгэгдээд буй СOVID-19-ийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа УОК-т өчигдөр хүргүүлжээ. Энэ саналыг хүргэж байна.

Арванхоёрдугаар сарын 1-нээс 15-ны өдрийг хүртэл дараах арга хэмжээг хэрэгжүүлэх саналтай байна. Үүнд:

-Төмөр замын дагуух бүс нутагт бүртгэгдсэн  СOVID-19-ийн кластер тархалтын цар хүрээг цомхотгох, хязгаарлах, бусад аймаг орон нутагт тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор хөл хорионы дэглэмийг арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс дахин 14 хоногоор сунгах;

-Дотоодын халдварын өвчлөлийн тархварзүйн нөхцөл байдлаас харахад гэр бүлийн ойрын хавьтал зэрэг удаан хугацаанд хамт байгаа хүмүүсийн дундах өвчлөл өндөр байгаа тул цаашид энэ эрсдэлт бүлэгт чиглэсэн идэвхтэй тандалтыг эрчимжүүлэх;

-Одоогоор бүртгэгдээд байгаа дотоодын халдварын нөхцөл байдлаас харахад гэр бүл, караоке, орон сууцны хороолол, бариа засал зэрэг агааржуулалт, салхижуулалт муутай хаалттай орчинд хүмүүс удаан хугацаанд хавьтал болоход халдвар ихээхэн тархах байдал ажиглагдаж байгаа тул цаашид энэ халдвартай тэмцэх, сэргийлэх, арга хэмжээг төлөвлөхөд анхаарах;

-Манай улсад хүйтэн сэрүүний улирал эхэлж хаалттай битүү орчинд олноор цугларч ажиллаж амьдрах нь цаашид ихээхэн эрсдэл дагуулж болзошгүй байгаа тул агааржуулалт, салхижуулалтыг сайтар хийх талаар анхаарах шаардлагатай.

-Айл өрх, албан байгууллага, цэргийн анги, хорих анги, асрамж, халамжийн төвүүд зэрэг эрсдэлтэй цэгүүдэд тавих хяналтыг сайжруулах.

 Хоёр.Арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш дараах арга хэмжээг хэрэгжүүлэх саналтай байна.

Халдварын тархварзүй болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал, үнэлгээний үр дүнд нь үндэслэн:

1.Халдвар илрээгүй аймаг, орон нутаг

2.Зөөвөрлөгдсөн, алаг цоог өвчлөл бүхий аймаг, орон нутаг

3.Кластер өвчлөл бүхий аймаг, орон нутаг

4.Хүн амын дундах тархалт бүхий аймаг, орон нутаг гэсэн байдлаар ангилж, тусгайлсан арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх. Үүнд:

-Халдвар илрээгүй аймаг, орон нутагт өвчлөл огт бүртгэгдээгүй аймгуудад хорио цээрийн дэглэмийг цуцлаж, өдөр тутмын амьдралын хэвийн үйл ажиллагааг эргэн сэргээх.

-Зөөвөрлөгдсөн, алаг цоог өвчлөлтэй аймаг, орон нутагт: хорио цээрийн дэглэмийг үе шаттай сулруулах замаар өдөр тутмын амьдралын хэвийн үйл ажиллагааг эргэн сэргээх.

-Ингэхдээ сургууль, цэцэрлэг, урлаг соёл, спорт, баар, цэнгээн, үзвэрийн газрын үйл ажиллагаа зэрэг олон хүнийг хамарсан арга хэмжээг нээхгүй байх.

-СOVID-19-ийн эрсдэл өндөртэй бүс нутаг руу зорчих хөдөлгөөнийг тодорхой хүрээнд хязгаарлах, зайлшгүй шаардлагатай үед халдварын сэргийлэлт, хяналтын зааврыг баримтлах.

-Эрсдэл багатай бүс нутгаас халдварын дунд болон өндөр эрсдэлтэй бүс нутагт удаан хугацаагаар ажиллаж амьдрах, эргэж нутаг буцахгүй иргэдийг ямар нэг шинжилгээ, хүндрэлгүй шууд нэвтрүүлж байх.

-Кластер өвчлөл бүхий аймаг, орон нутагт: төмөр замын дагуух бүс нутагт бүртгэгдсэн Covid-19-ийн кластер тархалтын тархварзүйн тухайн үеийн нөхцөл байдалд уялдуулан хөл хорионы дэглэмийг үе шаттай сулруулах, ажил амьдралын хэвийн үйл ажиллагааг эргэн сэргээх.Энэ үед сургууль, цэцэрлэг, урлаг соёл, спорт, баар, цэнгээн, үзвэрийн газрын үйл ажиллагаа зэрэг олон хүнийг хамарсан арга хэмжээг нээхгүй байх.

-Нийслэл хотоос СOVID-19-ийн  эрсдэл багатай бүс нутагт буцаах иргэдийг СOVID-19 илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах, нутаг буцсан иргэдийг гэрт нь 14 хоног тусгаарлах, шинж тэмдгийн тандалтыг өдөр бүр хийх гэсэн саналтай байна.

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 цаг 14 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 47 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 5 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 5 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин