Гашуунсухайт боомтоор 524 тээврийн хэрэгсэл саадгүй нэвтэрчээ

2020-11-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өнөөдөр боллоо.  Хурлаар улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар авч хэлэлцсэн юм.  

 Замын-Үүд боомтоор өчигдөр 20 тээврийн хэрэгсэл гарч, 27 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. БНХАУ-ын талд машины эргэлтийг бий болгох үүднээс 60 тээврийн хэрэгслийг бэлтгэн хилээр гаргахад бэлэн болгожээ.

Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн Замын-Үүд дэх салбар тээвэрлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар Эрээн хотын удирдлага болон Эрээн хотод суугаа консултай байнгын холбоотой ажиллаж байна. Гашуунсухайт боомтоор нүүрс ачсан 426 тээврийн хэрэгсэл, зэсийн баяжмал ачсан 64 тээврийн хэрэгсэл, бараа материал ачсан 34, нийт 524 тээврийн хэрэгсэл гарч, өдөртөө буцаж орж ирсэн байна.  

Шуурхай бүлгийн хурлаар Тээврийн нөхцөл байдал, үүсэж буй асуудлууд, ямар байгууллага шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар товч танилцуулах тул мэдээллээ тодорхой бэлтгэж оролцох, Аймгуудын Авто тээврийн дарга нар аймгийнхаа Онцгой комиссын даргыг шуурхай бүлгийн хуралд оролцуулах, Замын-Үүд дэх авто тээврийн салбар хил дээр тээврийн хэрэгсэл солилцож улс хоорондын тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр бүхий л арга хэмжээг авч ажиллах, Төрийн байгууллагуудын шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг тодорхой гаргаж, шуурхай бүлгийн хуралд танилцуулах, Гашуунсухайт боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр шаардагатай арга хэмжээг авч ажиллах, шаардлагатай бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай холбогдож, хятадын талтай харилцах чиглэлээр дэмжлэг авах, Цагаан хаданд хилээр гаргалт сайжиртал нүүрсний ачилт хийхгүй байх, Ачаатай болон ачаагүй хилээр гарсан, Монголын талд зогсож байгаа тээврийн хэрэгслийн тоог үнэн зөв мэдээлж байх, Зам дээр нүүрстэй зогсож байгаа жолооч нарыг хоол хүнс, ариутгал, халдваргүйжилт, витамин дэм, хамгаалалтын хувцас хэрэгсэл, шатахуунаар  хангаж байгаа байдлыг газар дээр нь хүн явуулж үзэж шалгах, Аймгуудын Эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллах, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, “Автотээврийн үндэсний төв” Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран Оросын талд төмөр замын Тальцы өртөөнд ачаа шилжүүлэн ачихад анхаарах зөвлөмж гаргаж, тээвэрчид, ачаа хүлээн авагч нарт мэдээлэх, Цагааннуур боомтоор хийгдэж буй тээвэрлэлтэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төв онцгой анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Дашрамд дурдахад, энэхүү шуурхай бүлгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар бусад яам, төрийн байгууллагууд, аймгуудын онцгой комиссын дарга нарыг оролцуулсан Шуурхай бүлэг болгон үйл ажиллагааг нь өргөтгөсөн байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 цаг 14 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 47 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 5 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 5 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин