Хөл хорионы үеийн хүүхэд хамгаалал

2020-11-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Манай улс дотоодын халдварын тархалтаа хумихын тулд хатуу хөл хорио тогтоогоод 14 хонож байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нийслэлчүүдийг ус, дулаан, мэдээллээр хангах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэргээр зайлшгүй шаардлагатай 13 байгууллагаас бусад нь тэг зогсолт хийсэн гэсэн үг. Бүх шатны боловсролын үйл ажиллагаа, ажил, худалдаа үйлчилгээг зогсоосноор хотын иргэдийн 70-80 хувь нь гэрээс гарах боломжгүй болсон. Тэгвэл энэхүү хатуу хөл хорионы үед хүүхэд хамгаалалтай холбоотой дуудлага мэдээлэл нэмэгджээ. Хэдийгээр архи согтууруулах ундааг хориглосон ч хүүхдийн хүчирхийлэл, үл хайхрах, зөвлөгөө мэдээлэл, сэтгэлзүйн дэмжлэг хүссэн дуудлага цөөнгүй ирсэн байна. Онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын байгууллага хоол тэжээлтэй холбоотой дуудлага хүлээж авч байгаа аж. Гэтэл бүх нийтийн хөл хорионы үед ажлын байр, орлого нь хумигдсантай холбоотойгоор хоол тэжээлийн дутагдалд орлоо гэх дуудлага мэдээлэл өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг албаныхан хэллээ.

 

20 МЯНГАН ХҮҮХЭД ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙНА

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын түргэвчилсэн судалгаагаар 20 мянга гаруй хүүхэд эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байна гэсэн дүн гарчээ. Мөн хөл хорионы 14 хоногт хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд хоногт 380-400 дуудлага ирж байгаагийн дунд 20-30 нь хоол хүнсээр дутагдсан дуудлага байна. Тухайлбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас авсан тоон мэдээллээр хоногт буюу арваннэгдүгээр сарын 22-23-ны өдөр хүүхэд хамгаалалтай холбоотой 282 дуудлага иржээ. Төрлөөр нь ангилбал, хүүхэд хамгааллын 59, хяналтын 30, хүүхдийн эрхийн зөрчлийн хоёр, зөвлөгөө хүссэн 31, мэдээлэл хүссэн 95, хоол тэжээлийн тухайн дуудлага 42 ирсэн байна. Мөн Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд үйлчилгээ авч байгаа иргэдийн хувьд хүүхэд 122, насанд хүрэгч 18, чатбоксоор сэтгэлзүйн зөвлөгөөг зургаан хүн авчээ. Хөл хорионы үед хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа талаар Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутагаас тодруулахад “Хүүхэд хамгааллын дуудлага мэдээллийг хүлээн авч, шаардлагатай хариу арга хэмжээ авах мэргэжлийн анги, шуурхай багууд нийслэл, дүүрэг, 21 аймагт ажиллаж байна. Хөл хорионы өдрүүдэд хүүхэд хамгаалалтай холбоотой дуудлага мэдээлэл нэмэгдсэн. Тэр дунд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага хоногт 20-30 ирж байна. Хүчирхийлэлд өртсөн болон өндөр эрсдэлтэй хүүхдүүдийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд байрлуулж хамгаалалтад авч байгаа. Одоогийн байдлаар 100 орчим хүүхдийг хамгаалалтад авсан. Сүүлийн үед түр хамгаалах байр, төвд бага насны хүүхэд ирэх нь ихэслээ. Хоол тэжээлийн дутагдалтай холбоотой дуудлагын дагуу зарим худалдааны төвд ажиллуулж байгаа food bank-ны хүнсийг асрамж халамжийн төвүүдэд хуваарилж, аймаг дүүргийн салбарууд хүнсний дэмжлэг үзүүлж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МУЗН-тэй хамтраад эрсдэлт бүлгийн 6000 өрхөд туслалцаа үзүүлсэн. Манай байгууллага болон есөн дүүрэг, 21 аймгийн салбар нэгжүүд 1980 өрхөд хүнс, тэжээл, ариун цэврийн багц, нүүрс түлээний шууд дэмжлэг үзүүлсэн. Хүүхэд хамгааллын ажилчид 24 цагаар шуурхай ажиллаж байна” гэв.

Хөл хорионы үед хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага нэмэгдсэнээс гадна иргэдийн амьжиргаа хумигдсаны улмаас хоол хүнсээр дутагдах буюу “өлсөж байна” гэх дуудлага их ирж байгаа. Энэ төрлийн дуудлага хоногт хамгийн багадаа 20-40 ирдэг бөгөөд хөл хорионы 14 хоногоор тооцоход 400-500 дуудлага ирсэн гэсэн үг юм.

 

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЯ  

 

Ямар ч үед хүүхдийн хамгийн аюлгүй орчин бол гэр байх учиртай. Гэтэл энгийн үед ч, сургууль цэцэрлэг амарсан үед ч хүүхэд хамгааллын асуудал ноцтой хөндөгдөж ирсэн. Хүүхдээ гэртээ цоожлоод явснаас үүдсэн харамсалтай жишээ олон бий. Тиймээс хатуу хөл хорионы энэ үед хүүхдийн аюулгүй байдалд анхаарахыг мэргэжлийн байгууллагууд уриалсаар байна. Хатуу хөл хорионы 14 хоногт онцгой байдлын байгууллагад хүүхэд хамгаалтай холбоотой пааранд гараа хавчуулсан, нүхэн жорлонд унасан гэх хоёр дуудлага иржээ. Хэдийгээр эрсдэл бага байгаа мэт боловч тайвширч болохгүй. Санамсаргүйгээр гэмтэх, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байсаар байгаа. Он гарсаар эхний есөн сарын байдлаар осол гэмтлийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авсан хүмүүсийг насаар нь ангилбал 32.7 хувь нь цэцэрлэгийн насны болон сургуулийн бага ангийн хүүхдүүд байгаа бол нийт ослын 38.6 хувь нь гэртээ болон ахуйн хүрээний осол гэмтэлд өртжээ. Тиймээс эцэг эхчүүд гэр, орон сууцандаа аюулгүй орчныг бүрдүүлж  өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх хэрэгтэй. Мөн  химийн бодис, шатахуун зэрэг галын аюултай зүйлс гэрт хадгалахгүй байх, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлдээхгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.24 МЯГМАР № 225 (6450)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 цаг 22 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

9 цаг 55 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 13 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 13 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин