Б.Эрдэнэбатын “Ариг” банкийг яагаа бол?!

2020-11-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Монголын улс төр, бизнесийн томоохон төлөөллүүдийн нэг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат шоронд сууж байгаа.

Тэрээр “Номин”-гийн Ш.Баярсайхантай маргалдаж, дийлдээд  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны наймдугаар сарын 6-нд долоон жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.

Энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд товлогдсон ч хойшилсон. Учир нь “Номин”-гийн Ш.Баярсайхан гурван өмгөөлөгчөөсөө татгалзаж, хоёр өмгөөлөгч шинээр авч байгаа учраас шүүх хурлыг 21 хоногоор хойшлуулах хүсэлтийг гаргасан байдаг.

Харин шүүхээс 21 биш 14 хоногоор хойшлуулахаар шийдсэн. Коронавирусын халдварын тархалтаас болж хөл хорио тогтоосон учраас шүүх хурлууд цуцлагдаж буй. Тэгэхээр Б.Эрдэнэбатыг шүүх давж заалдах шатны шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэсэн үг.

Гэхдээ үүний ард нэг асуудал яригдаад байгаа. Тэр юу юм гэхээр Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэр, хяналтын дор “Ариг” банкны хувьцааг нэмэлтээр гаргахаар болсон байдаг. Эх сурвалжийн мэдээллээр тэр хувьцааг нь “Номин”-гийн Ш.Баярсайхан авах боломж бүрдсэн гэсэн.

Тодруулбал, Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч нь “Номин”-гийн Ш.Баярсайханд 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны дотор буюу өнөөдрөөс өмнө худалдаж авах эрхээ хэрэгжүүлэхийг мэдэгдсэн гэх мэдээлэл бий.

Гэтэл Б.Эрдэнэбат Ариг” банкны 60.46 хувийг эзэмшдэг. Нэмэлтээр гаргах хувьцааг тэргүүн ээлжинд худалдаж авах эрхтэй хувьцаа эзэмшигч аж. Гэтэл түүнд болон төлөөлөх байгууллага, хуулийн зөвлөхөд нь мэдэгдээгүй байгаа юм.

Энэ талаар эх сурвалж  “...“Номин”-гийн Ш.Баярсайхан ингэж шүүх хурлыг хойшлуулж хугацаа хожиж байгаад “Ариг” банкны хувьцаа шилжүүлэх нүүдэл хийж байна. Мөн Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчийн зөвхөн Ш.Баярсайханд зориулан гаргаж буй үйлдэл бол Монголд өнөөдөр “Ариг” банкны хувьцааны дээрэм ил цагаан хийгдэж байгааг баталж байна” гэсэн.

Харин “Номин”-гийн Ш.Баярсайхан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд  “Улаанбаатар импекс” ХХК-ийнхаа нэрээр мэдэгдэл гаргажээ. Түүндээ “...Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс “Ариг” банкны дүрмийн санг нэмэгдүүлэхийг төрөөс буюу Монгол банкнаас 2015 оноос хойш удаа дараа шаардаж, шаардлагыг биелүүлээгүйн улмаас албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж буй билээ.

“Ариг” банкны хувьцаа эзэмшигч нар нь Компанийн тухай хуулийн дагуу өөрт ногдох хувь эзэмшлээр дүрмийн санг нэмэгдүүлэхээр нэмж гаргаж буй хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй.  Үүний дагуу  “Улаанбаатар импекс” ХХК нь өөрт ногдох 39.54 хувь хэмжээгээр хувьцаа авахаар эх үүсвэрээ байршуулсан. Харин “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн 60.46 хувийг эзэмшиж буй хувь хэмжээгээрээ тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхэнд нь хэн ч халдаагүй бөгөөд өөрсдөд нь нээлттэй хэвээр байгааг, мөн өнөөдрийг хүртэл хувьцаа нэмж авах эх үүсвэр огт байршуулаагүй гэдгийг  хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм.

Нөгөөтэйгүүр “Ариг” банкны асуудлаар Монголбанкнаас Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон явдал нь эхнээсээ хууль зөрчсөн. Мөн өнгөрсөн хугацаанд “Номин”-гийн Ш.Баярсайхан нь Б.Эрдэнэбатад мэдэгдэлгүйгээр 39 хувийн эзэмшлээ “Лэнд.мн”-ийн толгой компани болох “Анд системс” ХХК-д өндөр үнээр худалдсан. Үүнийгээ нуусан.  “Анд системс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Монголбанкинд ажилладаг. Ингэхээр ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

Юутай ч дээрх мэдээллээр бол “Ариг” банкны нэмэлт хувьцааг худалдан авах хугацаа өнөөдрөөр дууссан. Б.Эрдэнэбатын “Ариг” банкийг яагаа бол, хэн нэг нь авсан уу, үгүй юу гэдэг тодорхойгүй байна?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.23 ДАВАА № 224 (6449)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 цаг 27 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 0 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 18 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 18 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин