The Stranger Things-ийн “Eleven” гүнжийн дүр бүтээнэ

2020-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хүүхэд насны минь хамгийн нандин дурсамжийг бүтээж, адал явдал, ид шидийн  гайхамшгийг мэдрүүлсэн кино бол яахын аргагүй “The Stranger Things” билээ. Энэ киноны гол дүрд тоглосон бага ангийн хүүхдүүд одоо бүгд өсч, алдартай жүжигчид болжээ. Тэдний төлөөлөл бол Милли Бобби Браун буюу бидний мэдэх ид шидтэй, ер бусын чадвартай охин “Eleven” юм. Тэрээр 12 настай байхдаа “The Stranger Things”-ийн “Eleven”-ний дүрийг бүтээж Эмми Авардсын шагнал хүртэж байсан юм.

 Энэ жил есдүгээр сард нээлтээ хийсэн “Netflix”-ийн бас нэгэн цуврал “Enola Holmes”-д тоглосон тэрээр тун удахгүй “Netflix”-ийн бас нэгэн уран зөгнөлт, адал явдалтай “Damsel” хэмээх кинонд дүр бүтээхийн сацуу ерөнхий продссерээр нь ажилласан байна. Өмнө нь тэрээр “Enola Holmes”-ийн продюссерээр ажиллаж байсан туршлагатай юм. “Damsel” киноны тухай “Netflix” дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Милли Бобби Браун “Элоди” хэмээх гүнжийн дүр бүтээсэн байна. Мөн тэрээр удахгүй нээлтээ хийх “The Girls I’ve Been” кинонд гол дүр бүтээж байгаа аж.

Өмнө  нь  тэрээр “Intruders”, “Modern Family”, “Grey’s Anatomy”, “Once Upon a Time”, “NCIS”, “Godzilla: King of Monsters” кинонд дүр бүтээж байсан чадварлаг жүжигчин юм.  Түүний тоглосон “Godzilla vs.Kong“  кино энэ сард гарах байсан ч ирэх оны тавдугаар сарын 21 хүртэл хойшилжээ.

Эх сурвалж:Cinemablend.com

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 цаг 46 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 19 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин