Леана Вэн: Залуу хүмүүст COVID-19 шинж тэмдэггүйгээр тархдаг

2020-11-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд тусгаарлалтын үеэр юу хийх ёстой талаар Жорж Вашингтоны  их сургуулийн  профессор, яаралтай тусламжийн эмч, доктор Леана Вэнтэй ярилцлаа.

-Ойр дотны хүмүүс, хамаатнуудтайгаа уулзахаас өмнө яагаад бид өөрсдийгөө 14 хоног тусгаарлах ёстой юм бэ?

-АНУ цар тахлын улмаас үнэхээр их хэцүү байдалд орж байгааг бид харж байна. Аравхан хоногийн дотор нэг сая хүн шинээр халдвар авлаа. Эрчимт эмчилгээний болон яаралтай тусламжийн өрөөнүүд дүүрч зарим мужууд өвчтөнүүдээ өөр газар руу шилжүүлж эхэллээ. Гэхдээ бид энэ вирусаас хайртай хүмүүсээ аварч чадна гэдгээ сана. Вирусын тархалт их болох тусам хэн нэгэнтэй уулзах нь, яаралтай шаардлагаар танилтайгаа уулзах нь ч аюул дагуулж байна. Хэрэв Талархлын баярын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрөөхийг хүсвэл шинжилгээ өгсний дараагаар өөрийгөө 14 хоног тусгаарлах хэрэгтэй.

-Яагаад заавал 14 хоног гэж?

-Вирусын шинж тэмдэг илрэх хамгийн дээд хугацаа нь 14 хоног байдаг. Хэрэв та 14 хоногоос бага хугацаанд өөрийгөө тусгаарлавал, халдвар авсан ч түүнийгээ мэдэх боломжгүй.  Ийм тодорхойгүй байдлаас болж хайртай хүмүүстээ халдвар тараахыг хэн ч хүсэхгүй. Тиймээс шинжилгээгээ эрт өгөөд дараа нь 14 хоног тусгаарлах шаардлагатай гэж зөвлөөд байгаа юм.

-Тусгаарлалтын үеэр бид юу хийж болох вэ?
-Өнөөгийн нөхцөл байдалд  хорио цээр гэж бусдаас хол байж, эрсдэлийг багасгахыг хэлнэ.Гэхдээ энэ нь цоожтой байшиндаа зүгээр сууна гэсэн үг биш. Цонхоо нээж, цэвэр агаар оруулах нь таны бие махбод болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд маш чухал, эерэг нөлөөтэй. Цэвэр агаарт алхах эсвэл дасгал хийвэл тун сайн. Гэхдээ олон хүнтэй газраар алхвал зайгаа барих нь чухал шүү.

 -Тэгвэл тусгаарлалтын үеэр  юу хийж болохгүй вэ?

-Хөл хорионы энэ үеэр бид өндөр эрсдлээс аль болох сэргийлэх шаардлагатай. Та бар, зоогийн газар, спорт заал орж болохгүй. Гэртээ хүн урьж үдэшлэг зохиож, төрсөн өдөр тэмдэглэхээс эхлээд олон хүн цуглуулж болохгүй. Энэ бол хамгийн чухал зүйл. Зайлшгүй шаардлагаар гадагш гарахаар бол бусдаас зайгаа барих шаардлагатай. Амралтын өдрөөр зочин урьж байгаа тохиолдолд бүгд маск зүүж, зай барих нь эрсдэлийг бууруулна.

-Хүн бүр өөрийгөө тусгаарлах ёстой гэж үү?               

-Тиймээ.Хамтдаа Талархлын баяраа тэмдэглэхийг хүсч байгаа бол гэр бүлийн гишүүн бүр 14 хоног тусгаарлагдах ёстой. Хэрэв нэг л хүн тусгаарлалтын журам зөрчвөл бусдыгаа эрсдэлд оруулна.

-Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд яах вэ?

-Энэ их хэцүү зүйл. Эцэг эхчүүд нь ажилтай үед хүүхэд асрах  өдөр өнжүүлэх төв шаардлагатай. Бага насны хүүхдүүд халдвар авах эрсдэл багатай. Гэсэн хэдий ч улсад халдварын тархалт өндөр байгаа учир эрсдэл их. Хүүхдүүдээ өнөөдрийг хүртэл сургууль, цэцэрлэгт явуулсан гэр бүлийг эрсдэл багатай гэж би бодохгүй байна. Харин сургууль, цэцэрлэгээс нь гаргаад хэн нэгнээр харуулах, өдөр өнжүүлэх төвд өгвөл эрсдэл бага.

-Хэрэв 14 хоног тусгаарлагдаагүй хэн нэгэнтэй таарвал яах вэ?

-Гэхдээ чи тэднээс зайгаа барьж чадвал аюулгүй байх болно. Харин гэртээ урьж болохгүй.

-Гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадахгүй бол баяраа яаж тэмдэглэх юм бэ?

-Аюулгүй байна гэдэг нь дан ганц тусгаарлагдахыг хэлэхгүй. Хэрэв гэр бүлийн гишүүдтэйгээ уулзаж чадахгүй бол талархлын захидал илгээ.

-Талархлын баяраар гэрийнхэнтэйгээ аялж болох уу?

-Аялалын тухай би үнэхээр их санаа зовж байна. Аялалаас өмнө 14 хоног тусгаарлагдсан байх ёстой. Тэгвэл бидэнд учрах аюул бага байх болно.

-Онгоцоор ниссэнээс илүү машинаар явах нь зүгээр үү?

-Таны машинд сууж байгаа хүмүүсийг хянахад нислэгээс илүү машинаар явах нь аюул бага. Олон нийтийн газраар явахдаа маскаа зүүж, гараа заавал ариутгаж байгаарай. Нисэх тохиолдолд N95 буюу гурван давхар шүүлтүүртэй мэс заслын маск зүүсэн байх шаардлагатай. Гэхдээ одоогийн нөхцөлд зайлшгүй биш бол аялахгүй байх нь эрсдэлийг бууруулна. Цар тахал дэгдсэн үед орон орны хүмүүстэй хамт аялах нь аюултай гэж би санаа зовж байна.

-Баярын өдрөөр гэртээ ирж байгаа оюутнууд яах ёстой вэ?

-Ихэнх сургууль, коллежууд хаагдчихсан. Залуу хүмүүст шинж тэмдэггүй тархдаг учраас гэрлүүгээ явчихаад буцаж ирэх нь маш өндөр эрсдэлтэй. Тэд буцаж ирэхээсээ өмнө 14 хоног тусгаарлагдаагүй ч байж магадгүй. Тиймээс ирээд 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатай.

-Олон оюутан байгаа шүү дээ. Зайлшгүй ингэх ёстой гэж үү?

-Тиймээ. Тэд олуулаа гэдгийг би мэднэ. Гэхдээ энэ өвлийг бид  давах ёстой. Халдварыг дарах цорын ганц арга зам болох вакцин ирэх жил бэлэн болно. Тэр хүртэл маскаа зүүж, зайгаа барьж, гараа тогтмол ариутгаж, олны газраа явахаас зайлсхийхээс өөр аргагүй. Олон зүйлийг золислож байж энэ өвлийг бид хамтдаа давж гарна.

Эх сурвалж:CNN

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли

2 цаг 28 мин
С.Бямбацогт: Оюу толгой ордын өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

С.Бямбацогт: Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

2 цаг 37 мин
Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

2 цаг 46 мин
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

7 цаг 54 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

21 цаг 21 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

22 цаг 43 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

22 цаг 44 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин