
С.САРУУЛ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээвэр тусгай журмын дагуу үйлчилж байгаа. Тодруулбал, өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд үйлчилж байна. Тэгвэл амралтын өдөр болон албан ёсны бүх нийтийн амралтын өдөр /11.16/ дээрх хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм. Мөн Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна.
Эх сурвалж: www.polit.mn