Дэлхийн сайхан сэтгэлтнүүдийн өдрийн мэнд хүргэе!

2020-11-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Өнөөдөр арваннэгдүгээр сарын 13-ны баасан гариг. Дэлхийн сайхан сэтгэлтнүүдийн өдөр. Өдөр бүр мянга мянган хүн цар тахлын улмаас амиа алдаж, дэлхий даяараа айж, шаналж байгаа энэ үед сайхан сэтгэлтэй байх боломжгүй зүйл мэт санагдаж магадгүй. Гэвч бидний сайхан сэтгэлтэй байх цаг үе бол яг одоо юм. Өөрсдөө эрсдэлд орж байгаа хэдий ч өвчтэй хүмүүсийг асарч байгаа эмч, сувилагч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд, дэлгүүрийн худалдагчид, багш нар, цагдаагийн алба хаагчид, номын санчид гээд энэ бүгдээрээ сайхан сэтгэлтнүүд билээ.

Хэн нэгэн туслахад бухимдал, санаа зовнил багасдаг нь гайхамшигтай зүйл юм. Тэгэхээр тусална гэдэг таньд олон сайхан зүйлийг бэлэглэдэг байх нь. Тиймээс өөртөө, гэр бүлийнхэндээ, эргэн тойрныхондоо эсвэл энэ гариг дээр амьдарч байгаа хэн нэгэнд туслах 23 аргыг зааж өгье.

1.Өөрөөсөө эхэл.      

-Мэдээж хамгийн эхэнд өөртөө сайхан сэтгэл гаргах хэрэгтэй. Үүний тулд уулзаагүй удсан сайн найз руугаа залгаж 15 минут ярь. Ном унш. Тэгээд өөрөөс тань хэн нэгэн тусламж хүсвэл “Тэгэлгүй яахав” гэж хариулахад болно.

2.Хөдөлгөөн хий

-Та заавал фитнесст хичээллэх шаардлагагүй. Харин таван минут алхах эсвэл бухимдал арилгах дасгал хийгээд л болоо.

3. Илүү их ус уу

-Өөрийн урам зориг, идэвхээ нэмэгдүүлэхийн тулд өдөрт уудаг усныхаа хэмжээг нэг аягаар нэмж болохгүй гэж. Хүний биед хамгийн чухал зүйл бол ус юм.

4. Согтууруулах ундаагаа багасга.

-Цар тахлын үеийн сэтгэл гутралаас болж олон хүн согтууруулах ундаа ихээр хэрэглэж байна. Тиймээс та архины хэрэглээгээ бууруулж, аль болох татгалз.

5.Эрт амар

-Нойр дутуу байх нь биднийг илүү өвчлөмтгий болгодог. Олон цагаар сэрүүхэн , харанхуй өрөөнд унтахад хүн маш сайн амардаг.

6.Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөө.

-Өөрийн гэр бүл дотны хүмүүстэйгээ хамтдаа алхаж, дуртай хоолыг нь хийж өгч, хүүхдүүтэйгээ ганцаарчлан ярилцаж, шинэ хуваарь гаргаж, дуртай виногоо авч, шинэ гадаад хэл сурч цагийг аз жаргалтай өнгөрөөж болох бүх зүйлийг хий. Ойн өдрөө тэмдэглэхээ мартуузай.

7.Цайны цагийн хуваарь гарга.

-Гэр бүлээрээ нэг эсвэл хоёр аяга цай хамт ууж суух цаг гарга. Ногоон  цай тогтмол уух нь бухимдлыг бууруулдаг болох нь судалгаагаар батлагдсан байдаг.

8.Гэртээ үдэшлэг зохиож, бүжиглэ.

-Аль нэг оны хит дуу эгшиглүүлж, гэр бүлээрээ бүжиглээрэй. Салса, танго гээд ер нь ямар ч төрлийн, хэдэн ч оны бүжиг байж болно.

9.Хайртай хүмүүстэйгээ утсаар ярь.

-Олон эцэг эх хүүхдүүдээ, өвөө эмээ ач нараа хэзээ залгахыг үргэлж  хүлээж байдаг. Чи хэн нэгнийг санадаг шиг тэд ч чамайг санаж байгаа. Тиймээс яг одоо залгаад утсаар ярь.

10.Хоолны жороо өөрчил

-Тогооч руу залгаж гэр бүлийнхэнд тань шинэ жор зааж өгөх эсэхийг асуу. Дараа нь туршаад үз.

11. Хүүхдүүдтэйгээ ярилц

-Хүүхдүүдээ боловсролтой болгох нэг чухал арга нь өөрсдийн онцлогийг мэдэхэд туслах юм. Тиймээс уншсан ном, үзсэн киноных нь талаар ярилц.

12. Хөршүүддээ бялуу хийж өг.

-Бялуу эсвэл нарийн боов хийж түүнийгээ хөршүүдтэйгээ хуваалцах нь сэтгэл санааг өргөх сайхан арга юм.

13. Талархлаа илэрхийл.

-Хайртай эсвэл таалагддаг нэгэндээ, хамт ажилладаг хүн, гэр бүлийнхэндээ гараар бичсэн захидал бэлэглэж талархлаа илэрхийлж яагаад болохгүй гэж.  Хэдийгээр гараар бичсэн захиа хоцрогдсон ч үүнд дуртай хэн нэгэн одоог хүртэл байж магадгүй юм.

14. Дэлгүүр хэсэхэд нь хэн нэгэнд тусал.

-Хөршөө хүнсээ цуглуулахад нь тусал.

15. Орон нутгийн зоогийн газраа дэмж.

-Та энэ долоо хоногт гадуур хооллож орон нутгийнхаа зоогийн газрын бизнесийг дэмжээрэй.

16.Явган аялал хий

-Аль ч улиралд явган аялал хийх нь байгалийн сайхныг мэдрэх боломжийг таньд олгох болно.

17. Фермерүүдээс хүнс худалдаж ав.

-Өөрийн гараар тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүн, орон нутгийнхаа өндөг, гахай, тахианы махыг сонгож фермерүүдийг дэмжээрэй.

18. Сайн дураараа цэвэрлэгээ хий

-Хөршүүдтэй хамтраад цэцэрлэгт хүрээлэнгээ цэвэрлэх ч юмуу жижигхэн цэвэрлэгээг зохион байгуулаарай.

19. Бууруул, багасга, дахин боловсруул. Бордоо болгон ашигла

-Ганцхан удаа хэрэглэсэн хуванцар хаягдлаа дахин боловсруулж, экологийн мөрөө багасгая.

20.Гэрлээ унтраа

-Шаардлагагүй үедээ гэрлээ унтрааж мөнгө, эрчим хүчээ хэмнэе.

Нэмэлт гурван арга

1.Зай барь.

Олон хүнтэй газраар явахдаа зай барь.

2.Тохиромжтой хувцасаа өмсөөд гадаа тогло.

-Өвөл бол дулаан, зун бол нимгэн хувцасаа өмсөөд гадаа салхилах нь танай бие махбодь, сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг хэмээн судлаачид хэлж байна.

3.Маскаа зүү.

-Өөрт тань маск зүүх хэцүү байсан ч бусад хүмүүс болон өөрийгөө эрсдэлд оруулахгүйн тулд маск зүү.

Эх сурвалж:CNN

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 цаг 50 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 23 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 41 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 41 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин